Олимп дэлхийн аваргууд алтан карттай болно

Олимп дэлхийн аваргууд алтан карттай болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны наймдугаар сарын 16-ны өдрийн 151 дүгээр зарлигаар Олимпийн наадам, Паралимп болон олимпийн наадмын төрөлд багтдаг сонирхогчдын спортын төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насан туршид нь сар бүр олгох урамшууллыг олгох болсон юм. Энэхүү зарлигийн дагуу Сангийн сайд, Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2013 оны нэгдүгээр сар 24 өдрийн 23/14 тоот хамтарсан тушаалаар “Тамирчидад сар бүрийн урамшуулал олгох журам”-ыг баталсан. Зарлиг, тушаалын журам ёсоор энэ сард 106 сая төгрөгийг Олимпийн наадмын медальтан 11, Олимпийн наадам, дэлхийн аваргын хос медальтан 11, Паралимпийн наадмын медальтан 1, Дэлхийн аваргын медальтан 25 нийт 48 тамирчдад мөнгөн урамшуулалыг олгоход бэлэн болсон талаар ССАЖЯ-ны БТСБХЗГ-ын дарга Д.Жаргалсайхан хэлж байна
Уг   Олимп, дэлхийн аваргын медальтнуудад Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яам хамтран маргааш буюу 2013 оны нэгдүгээр сарын 31-ний 11.40 цагт Төрийн ордоны ёслолын баганат танхимд батламж, алтан карт гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулахаар болсон байна. Энэхүү Ерөнхийлөгчийн “Батламж” бичиг, тухайн тамирчны зурагтай мөнгөн урамшуулал бүхий алтан  картыг  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл болон яамны удирдлагууд гардуулан өгөх юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн уг зарлиг тамирчдын хөдөлмөрийг үнэлж, цаашид спортын салбарт шинэ залуу хойч үе төрөн гарахад дэмжлэг болох ажээ.

 Ц.Санжаа


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Абвг (202.170.80.45)

    2013-01-30

    Алтан карт геж юу юм бэ хаанахын хэн ямар эх уусвэртэи ямар журмаар олгогддог юм бэ нууц биш бол мэдмээр бна