Изриалийн аюулгүйн тэргүүн ОХУ-д айлчиллаа

Израилийн аюулгүйн зөвлөлийн тэргүүн Яаков Амидрор өнгөрөгч даваа гаригт ОХУ-д айлчилжээ. Тэрбээр Сирийн үй олноор хөнөөх зэвсгийн асуудал олон улсын санааг зовоож буй энэ үед ОХУ-д айлчилж байна.
Израилийн аюулгүйн зөвлөлийн тэргүүн Яаков Амидрор өнгөрөгч даваа гаригт ОХУ-д айлчилжээ. Тэрбээр Сирийн үй олноор хөнөөх зэвсгийн асуудал олон улсын санааг зовоож буй энэ үед ОХУ-д айлчилж байна. Израилийн Ерөнхий сайдын Тамгын газраас мэдээлснээр, тус улс Сирийг химийн зэвсэг ашиглаж магадгүй хэмээн ихээхэн болгоомжилж байгаа аж.
Тиймдээ ч энэ асуудлаар ОХУ-д айлчлал зохион байгуулжээ. Израилийн албаныхны таамаглаж буйгаар Сирийн Засгийн газар лалын хэт үзэлт бүлгүүдээр дамжуулан химийн зэвсэг ашиглах аж. Дамаскын эрх баригчдын эрх мэдлээ хадгалж үлдэх сүүлчийн арга нь химийн зэвсэг ашиглах гэнэ. Тус улсын нөхцөл байдал өдрөөс өдөрт дордож байгаагийн улмаас энэ аргыг хэрэглэхгүй гэх газаргүй болжээ.
Израилийн хэвлэл мэдээллийн байгууллага Яаков Амидрорын айлчлалыг “тун чухал үйл явдал” хэмээн онцолжээ. Ямартай ч, Я.Амидрор ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров, Аюулгүйн зөвлөлийн тэргүүн Николай Патрушев нартай уулзахаар тус улсад хүрэлцэн иржээ.

Э.ТӨГС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)