Иран сансар луу сармагчин илгээлээ

Иран улсын зүгээс сансрын уудам руу сармагчин “залуурч”-тай сансрын хөлгөө амжилттай илгээлээ.

Иран улсын зүгээс сансрын уудам руу сармагчин “залуурч”-тай хөлгөө амжилттай илгээлээ. Ираны Батлан Хамгаалах Яамнаас мэдээлж байгаагаар, пуужин даваа гарагт сансрын тойрог замыг чиглэн, дэлхийгээс 120 гаруй км-т хүрэх аялалдаа гарсан бөгөөд тун удахгүй эх дэлхийдээ сармагчинтайгаа эсэн мэнд эргэн буух аж.
Тэд ирэх сард тохиох Лалын Хувьсгалын 34 жилийн ойд зориулан тус ажиллагааг гүйцэтгэж байгаа ба амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Ираны Батлан Хамгаалахын сайд Ахмад Вахиди өөрийн төрийн өмчит телевизээр дамжуулан, энэхүү ажиллагаа сансрын технологийн салбарт дорвитой ахиц, дэвшил авчраад зогсохгүй, сансар луу хүн илгээх удиртгал, туршилт болно хэмээн үзэж байгаагаа онцлон тэмдэглэсэн байна.
Ираны зүгээс сүүлийн хэдэн жилийн турш хиймэл дагуул бүхий сансрын пуужинг илгээж туршсаар байгаа бөгөөд өмнө нь 2011 онд амьд сармагчинтай хөлгийг илгээсэн боловч бүтэлгүйтсэн билээ.Барууны орнууд тэр дундаа Израйльчууд  Ираны тус салбарт хийж буй дэвшлүүдийг нүд салгалгүй ажиглаж, анхаарлаа онцгойлон хандуулж байна.

О.УДВАЛ


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)