Хятадын агаарын бохирдол баярын уур амьсгалыг эвдэв

Хятадын нэн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа агаарын бохирдол үргэлжилсэн их замын түгжрэл үүсгэж, нислэг, орон нутгийн зорчих тээврийн ажиллагааг доголдуулж, оршин суугчдын бухимдуулан, ирэх долоо хоногоос тэмдэглэж эхлэх цагаан сарын баярын уур амьсгалыг эвдээд байгаа тухай Синхуа мэдээллээ.
Хятадын нэн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа агаарын бохирдол замын түгжрэл үүсгэж, нислэг, орон нутгийн зорчих тээврийн ажиллагааг доголдуулж, оршин суугчдын бухимдуулан, ирэх долоо хоногоос тэмдэглэж эхлэх цагаан сарын баярын уур амьсгалыг эвдээд байгаа тухай Синхуа мэдээллээ.
Бээжингийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлж байгаагаар агаарын бохирдлын хэмжээ өчигдөр дээд цэгтээ хүрсэн байна.Бөөгнөрсөн их утаа зүүн бүсийн болон төвийн нутгуудыг нилэнхүүд нь бүрхээд байгаа бөгөөд Хебей, Шандон, Анхуй зэрэг мужуудад байдал илүү хүнд байгаа гэнэ. Агаарын бохирдлын улмаас зам талбайн үзэгдэх орчин хязгаарлагдаж, ихэнхи хурдны замууд хаагдан, нислэг цуцлагдаж, зорчих тээврийн автобуснууд үйлчилгээ үзүүлэхгүй боломжгүй байгаа юм.
Ил байдал хоёрдугаар сарын 9-нөөс эхлэх цагаан сарын баярын өнө амралтаар гэр орон луугаа явахаар зэхэж буй оюутан сурагчид, иргэдийн ундууцлыг ихэд хүргэж байгаа бөгөөд тэд энэ байдлаараа гэр орон луугаа харьж, амарч чадах эсэхдээ эргэлзэж байгаагаа ярьжээ. 
Бээжингийн хотын албаны хүмүүс тус нөхцөл байдалтай холбогдуулан, мэдээлэл хийж, түүний шалтгааныг дулааны цахилгаан станц, үйлдвэрийн болоод машины утаатай холбон тайлбарласан байна. Мөн ойрын үед салхи багатай, чийгшил ихтэй байгаа нь нөхцөл байдлыг улам даамжруулахад хүргэж байгаа гэлээ.Түүнчлэн, хүний биед асар их хортой нөлөө үзүүлэх түвшинд хүрсэн байгаад ихэд сэтгэл зовинож буйгаа илэрхийлсэн байна. 

О.УДВАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)