Өсвөрийн теннисчдийн сорилго эхэллээ
- 2013-01-31
- Спорт
- 0
Монголын ширээний теннисний холбооноос зохион байгуулж буй өсвөрийн тамирчдын чансаа тогтоох тэмцээн өчигдөр “Оч” клубт эхэллээ. Тэмцээнд 12-оос доош, 13-15, 16-18 гэсэн насны ангиллаар болж байгаа аж. Улаанбаатар хотын клуб болон Баянхонгор, Хөвсгөл, Говьсүмбэр, Дархан, Эрдэнэт, Хэнтий, Төв аймгийн 100 гаруй тамирчин тэмцээнд өрсөлдөж байна. Энэ удаагийн тэмцээнд өнгөрсөн жилийн багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон А.Анх- Эрдэнэ, А.Батдэлгэр, Азийн хүүхдийн их наадмын аварга М.Дэлгэрмаа, Г.Индраа нарын шилдэг теннисчин оролцож буйгаараа онцлог. Тэмцээний аваргууд ирэх баасан гаригт тодорно.

Б.Сийлэн

Сэтгэгдэл (0)