ОХУ АНУ-тай хамтрахаас татгалзсан байна

ОХУ АНУ-тай байгуулсан гэмт хэрэгтэй хамтарч тэмцэх гэрээнээс гарчээ. Үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх энэхүү Засгийн газар хоорондын гэрээ 2002 оны есдүгээр сарын 25-нд батлагдсан байна. Гэсэн ч ОХУ өөрсдийн санаачилсан энэхүү гэрээг цуцлах тогтоолд гарын үсэг зуржээ. Хэдийгээр Кремлийн албаныхан энэ тухай өчигдөр мэдээлсэн ч Ерөнхий сайд Дмитрий Медведев хоёр хоногийн өмнө гарын үсэг зурж, цуцалсан аж. Хууль тогтоох, мансууруулах бодист хяналт тавихад л зөвхөн хамтарч ажиллах уг гэрээнээс ОХУ гарах болсон шалтгаанаа “Өнөөгийн нөхцөл байдалд тохирохгүй. Боломж ч байхгүй. АНУ ийм санал гаргасан” гэжээ. Харин АНУ энэ талаар одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Уг нь АНУ гэрээний дагуу гэмт хэрэгтэй хамтарч тэмцэх төслүүдэд зориулж ОХУ-д багагүй хөрөнгө оруулалт хийж байсан юм. Гэсэн ч хоёр тал сүүлийн үед 2009 онд шоронд амьсгал хураасан өмгөөлөгч Сергей Магнитскийтэй холбоотой хар жагсаалтын асуудлаар ихээхэн маргалдах болсон. АНУ-ын эрх баригчид ОХУ-ын албаныхныг багтаасан энэхүү хар жагсаалтыг батлах асуудлаар хэлэлцэж эхэлсний дараа Кремлийн эрх баригчид АНУ-д орос хүүхэд үрчлүүлэхийг хориглосон хуулийн төсөл хэлэлцэж эхэлсэн билээ. Саяхан тус улсын Ерөнхий сайд Дмитрий Медведев “Си-Эн-Эн” агентлагт “Магнисткийн жагсаалт хүүхэд үрчлэх хуультай ямар ч холбоогүй” гэж мэдэгдсэн юм. Мөн “С.Магнитский АНУ- ын албаныхны итгэж буй шударга өмгөөлөгч байгаагүй” гэжээ. Юутай ч, ОХУ-ын дээрх үйлдэл Магнитскийн жагсаалттай холбоотой байж мэдэх гэнэ. Дашрамд дурдахад, АНУ ОХУ-тай байгуулсан гэмт хэрэгтэй хамтарч тэмцэх гэрээг цуцлахаас өөр аргагүй. Учир нь талуудын аль нэг нь гэрээнээс гарвал, нөгөө тал гурван сарын дотор гэрээг цуцална гэж заажээ.

Э.Төгс
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)