Турк Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэхийг хүсэв
- 2013-01-31
- Дэлхий
- 0
Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган “Турк Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэхийг хүсч байна” гэж мэдэгджээ. Тэрбээр Европын холбооны удирдлагуудаас Турк Улсыг гишүүнээр элсүүлэхийг хүссэн ч тус холбооны гишүүн орнууд татгалзсан хэвээр байгаа юм. Тиймээс Режеп Тайип Эрдоган эх орноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсүүлэхийг хүсчээ. Энэ үеэр тэр “Шанхайн хамтын ажиллагааны байгууллага Европын холбооноос хүчирхэг. Энэтхэг, Пакистан улс энэ байгууллагад элсэхийг хүсч байна. Хэрвээ ОХУ, Хятадын тал бидний энэ хүсэлтийг хүлээн авбал Шанхайн хамтын ажиллагааны байгууллага НАТО-той харьцуулахааргүй хүчирхэг болно” гэжээ. Үүнээс өмнө Режеп Тайип Эрдоган ОХУ- ын Ерөнхийлөгч Владимир Путинаас Туркийг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсүүлэх боломжийн талаар лавлаж байсан юм.

Сэтгэгдэл (0)