Дэвид Бекхам: ”Би ПСЖ-ээс цалин авахгүй”
- 2013-02-01
- Спорт
- 0
Английн нэрт хөлбөмбөгчин David Beckham Францын баян баг ПСЖ-тэй 5 сарын гэрээ байгууллаа. Аваргуудын лигт тоглох боломжид тулгуурлан Франц багийг сонгосон David Beckham дараах зүйлийг ярьлаа.
David Beckham : " Парист ирэхийг хүссэн шалтгаан гэвэл зарим нэг энгийн зүйлээр л шийдэгдсэн. Би ямар ч цалинг авахгүй. Миний цалин хүүхдийн хүмүүнлэгийн байгууллагад хандивлагдана. Би үүнд үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Үүнийг хийх нь надад сайхан байна. Ийм зүйл өмнө нь хийгдэж байгаагүй байх гэж бодож байна." гэжээ.
Тэрээр 7 хоногийн 150,000 фунтын цалинг ПСЖ-с авах бөгөөд түүнийгээ бүгдийг нь хүмүүнлэгийн байгууллагад хандивлахаар болоод байгаа юм. Ийнхүү ахмад тоглогч маань дараагийн 5 сар магадгүй түүнээс их хугацааг Парист өнгөрөөх нь тодорхой болоод байна.
Мөн David Beckham цааш хэлэхдээ: "Би их азтай хүн. 37 настай хэдий ч маш олон саналыг хүлээн авсан, магадгүй карьерийнхаа турш авч байсан саналуудаас хамгийн их нь энэ удаагийнх байх. Яагаад Парис вэ? гэвэл энэ клуб юунд зорьж байгааг би ойлгож байгаа. Парис бол гайхалтай хот. Энэ клуб дараагийн 10, 20, 30 жилийн турш маш их амжилтанд хүрэх болно. Би тоглож байсан бүх клубтээ амжилтанд хүрч байсан. Манчестерт амжилт гаргасан тиймээс өөр Английн клубт тоглохыг хүсэхгүй байна гэдгээ үргэлж хэлж ирсэн. Манчестер Юнайтед бол миний тоглохыг мөрөөддөг, дэмжихийг хүсдэг баг. Би примьер лигийн бусад багуудаас олон санал хүлээн авсандаа баяртай байна. Гэхдээ би Манчестер Юнайтед л биш бол өөр ямар ч багт тоглохыг хүсээгүй."

Английн нэрт хөлбөмбөгчин David Beckham Францын баян баг ПСЖ-тэй 5 сарын гэрээ байгууллаа. Аваргуудын лигт тоглох боломжид тулгуурлан Франц багийг сонгосон David Beckham дараах зүйлийг ярьлаа.
David Beckham : " Парист ирэхийг хүссэн шалтгаан гэвэл зарим нэг энгийн зүйлээр л шийдэгдсэн. Би ямар ч цалинг авахгүй. Миний цалин хүүхдийн хүмүүнлэгийн байгууллагад хандивлагдана. Би үүнд үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Үүнийг хийх нь надад сайхан байна. Ийм зүйл өмнө нь хийгдэж байгаагүй байх гэж бодож байна." гэжээ.
Тэрээр 7 хоногийн 150,000 фунтын цалинг ПСЖ-с авах бөгөөд түүнийгээ бүгдийг нь хүмүүнлэгийн байгууллагад хандивлахаар болоод байгаа юм. Ийнхүү ахмад тоглогч маань дараагийн 5 сар магадгүй түүнээс их хугацааг Парист өнгөрөөх нь тодорхой болоод байна.
Мөн David Beckham цааш хэлэхдээ: "Би их азтай хүн. 37 настай хэдий ч маш олон саналыг хүлээн авсан, магадгүй карьерийнхаа турш авч байсан саналуудаас хамгийн их нь энэ удаагийнх байх. Яагаад Парис вэ? гэвэл энэ клуб юунд зорьж байгааг би ойлгож байгаа. Парис бол гайхалтай хот. Энэ клуб дараагийн 10, 20, 30 жилийн турш маш их амжилтанд хүрэх болно. Би тоглож байсан бүх клубтээ амжилтанд хүрч байсан. Манчестерт амжилт гаргасан тиймээс өөр Английн клубт тоглохыг хүсэхгүй байна гэдгээ үргэлж хэлж ирсэн. Манчестер Юнайтед бол миний тоглохыг мөрөөддөг, дэмжихийг хүсдэг баг. Би примьер лигийн бусад багуудаас олон санал хүлээн авсандаа баяртай байна. Гэхдээ би Манчестер Юнайтед л биш бол өөр ямар ч багт тоглохыг хүсээгүй." гэжээ.
Б.Гантулга

Сэтгэгдэл (0)