Иран улс ”Үл-Үзэгдэгч” онгоц бүтээжээ

Иран Улс өнгөрөгч бямба гаригт радарт илэрдэггүй байлдааны дэвшил тэт бөмбөгдөгч онгоц бүтээснээ танилцууллаа. “Qaher-313 буюу “Булаан эзлэгч-313” хэмээх эл онгоцыг тус улс дотооддоо үйлдвэрлэсэн гэж Батлан хамгаалахын сайд Ахмад Вахиди “Пресс ТВ” телевизэд ярьжээ. Радио долгионд баригддаггүй, нэг хүний суудалтай уг онгоц илүү богино хугацаанд хөөрч бас газардаж чадна. Нөгөөтэйүүр сүүлийн үеийн зэвсгээр тоноглогдсон учир агаар болон газрын ямар ч байг устгах чадалтай аж. Шинэ онгоцыг олон нийтэд танилцуулах арга хэмжээнд тус улсын Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад оролцсон байна. Энэ үеэр түүнд Батлан хамгаалахын сайд А.Вахиди “Булаан эзлэгч-313” олон улсад ашиглаж буй нислэгийн өндрөөс хэт нам дор байлдааны ажиллагаа явуулах боломжтойгоороо бусад орны онгоцуудаас давуу талтай гэж хэлжээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар уг онгоц АНУ-д үйлдвэрлэсэн “F/A-18” хэмээх хуурай газар болон агаарын довтолгоог эсэргүүцэх чадвартай байлдааны дэвшилтэт онгоцтой адилхан гэнэ. Эргэн сануулахад Иран сүүлийн хэдэн жилийн хугацаанд агаарын орон зайд нь нэвтэрсэн АНУ-ын тагнуулын зориулалттай, нисгэгчгүй, дэвшилтэт онгоцыг нэг бус удаа олзлон авч байсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)