Ерөнхийлөгчид нэр дэвшигч амь үрэгджээ

Парагвайн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч генерал Лино Овьедо нисдэг тэрэгний ослоор амиа алджээ.
Парагвайн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч генерал Лино Овьедо нисдэг тэрэгний ослоор амиа алджээ. Өдгөө 69 настай генерал улсынхаа баруун зүгийн нутгаар сонгуулийн кампанит ажил хийж яваад осолдсон нь энэ аж. Албаныхны хэлснээр, нисдэг тэрэг өнгөрөгч амралтын өдрийн шөнө осолдож дараа нь шатжээ. Нисдэг тэрэгнээс генерал Лино Овьедо болон түүний бие хамгаалагч, нисдэг тэрэгний нисгэгч нарын цогцсыг гаргаж мөн болохыг тогтоосон байна.
Түүний дэмжигчид Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах өндөр магадлалтай Л.Овьедо санал хураалтаас гуравхан сарын өмнө ийнхүү осолдсон нь “гаднын нөлөөтэй” гэж хардаж байгаагаа илэрхийлжээ. Юутай ч, шинжээчид ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
 
Э.ТӨГС


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)