“Большой” театрын найруулагч гэмт этгээдийг танина

Оросын алдарт “Большой” театрын балетийн жүжгийн найруулагч Сергей Филиний нүүр рүү багтай этгээд хүчил цацсан билээ.
Оросын алдарт “Большой” театрын балетийн жүжгийн найруулагч Сергей Филиний нүүр рүү багтай этгээд хүчил цацсан билээ. Тэрбээр өнгөрөгч сарын 17-нд Москва дахь байрныхаа буланд уг халдлагад өртсөн бөгөөд нүүрэндээ гуравдугаар зэргийн түлэгдэлт авчээ. Үүнээс гадна ОХУ-д том дуулиан болоод буй уг хэргийн хохирогч С.Филинд хараагүй болох аюул нүүрлэжээ. Өдгөө 42 настай түүнийг эмч нар гадаадад эмчлүүлэхийг зөвлөсөн байна. Тэрбээр мэргэжилтнүүдийн зөвлөснөөр Германыг зорихоор болсон ба саяхан идэмхий хүчил цацсан этгээдийг маш сайн танина гэж хэлжээ.

Э.ТӨГС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)