Цагдаагийн газар дахь халдлагаар 30 хүн амь үрэгдэв

Иракийн хойд зүгийн Киркук хотын Цагдаагийн газарт амиа золиослогч бөмбөг дэлбэлж, зэвсэглэсэн этгээдүүд гал нээсний улмаас 30 хүн амь үрэгдэж, 70 хүн шархадсан байна.
Иракийн хойд зүгийн Киркук хотын Цагдаагийн газарт амиа золиослогч бөмбөг дэлбэлж, зэвсэглэсэн этгээдүүд гал нээсний улмаас 30 хүн амь үрэгдэж, 70 хүн шархадсан байна. Тус хотын цагдаагийн төв газар болсон энэхүү цогцолбор барилгад болсон халдлагын улмаас амь үрэгдэж, шархадсан хүмүүсийн дийлэнх нь цагдаагийн албан хаагч байжээ.
Цагдаа нарын хэлснээр, амиа золиослогч тэсрэх бөмбөг тээвэрлэсэн автомашинаар барилгыг мөргөж дэлбэрсний дараа зэвсэглэсэн этгээдүүд дайран орж ирсэн гэнэ. Гэрчүүдийн ярьснаар, амиа золиослогчийн жолоодож явсан автомашин өнгийг нь өөрчилж будсанаас биш цагдаагийн автомашин байжээ.
Үүнээс гадна зэвсэглэсэн этгээдүүд цагдаагийн дүрэмт хувцастай байсан агаад халдлагын дараа ийм дүрэмт хувцас дахин олзлон авчээ.

Э.ТӨГС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)