Ираны экс сайд баривчлагдсанаа үгүйсгэв
Ираны Санхүү, эдийн засгийн сайд, Төв банкны тэргүүн асан Тахмасб
Мазахери Дюссельдорф хотын нисэх буудлын шалган нэвтрүүлэх цэг дээр
саатуулагдсан гэж Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн билээ.
Ираны Санхүү, эдийн засгийн сайд, Төв банкны тэргүүн асан Тахмасб Мазахери Дюссельдорф хотын нисэх буудлын шалган нэвтрүүлэх цэг дээр саатуулагдсан гэж Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн билээ. Түүнийг их хэмжээний мөнгө буюу 300 сая венесуэл боливар /300 сая ам.доллар/-ын чек авч явснаас ийнхүү саатуулан шалгасан юм. Харин энэ мэдээллийг өдгөө 59 настай Т.Мазахери болон Ираны “ИСНА” агентлаг үгүйсгэжээ. Т.Мазахери нь 2001-2004 онд Санхүү, эдийн засгийн сайд, 2004 оноос энэ албан тушаалдаа дэд сайдаар ажиллаж байгаад 2007 оны есдүгээр сард Төв банкны тэргүүнээр томилогджээ. Харин 2008 оны есдүгээр сард инфляцийг 27.6 хувьд хүргэсэн шалтгаанаар энэ албан тушаалаасаа огцорсон байна.
Э.ТӨГС
Сэтгэгдэл (0)