Ираны цөмийн хөтөлбөрийн уулзалт ирэх 25-нд болно
- 2013-02-05
- Дэлхий
- 0
Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи олон улсын зуучлагч нарын тус
улстай хийх шинэ уулзалт энэ сарын 25-нд болох тухай Ираны Гадаад
харилцааны сайд Али Акбар Салехи мэдээлжээ.
Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи олон улсын зуучлагч нарын тус улстай хийх шинэ уулзалт энэ сарын 25-нд болох тухай Ираны Гадаад харилцааны сайд Али Акбар Салехи мэдээлжээ. Эл уулзалтын шинэ шат “Иран+зургаа” гэж нэрлэгдэж байгаа бөгөөд зургаан оронд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн болох ОХУ, АНУ, Хятад, Их Британи, Францаас гадна нэмэлтээр Герман Улс багтжээ. Уулзалтыг саяхан Германы Мюнхен хотод болж өндөрлөсөн Олон улсын аюулгүй байдлын бага хурал дээр товлож Казахстанд зохион байгуулахаар тогтжээ. Юутай ч, жил гаруй хугацаанд гацаанд орсон Ираны маргаантай хөтөлбөрийн хэлэлцээр энэ уулзалтаар дахин сэргэх бололтой.

Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)