Боулингийн аваргууд тодров

“Арванбайт” холбооноос зохион байгуулсан боулингийн улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорлоо. Нийт долоон төрлөөр явагдсан тэмцээний ганцаарчилсан ангилалд “Нью бэлэг” багийн дэд мастерууд үзүүр, түрүү булаалдав. Зургаан тоглолтын нийлбэр дүнгээр Г.Сундуйжав 1055, Ш.Баатар 1035 оноогоор алт, мөнгөн медалийг зүүлээ. Плехановын нэрэмжит дунд сургуулийн сурагч Б.Мөнхтулга 1005 оноогоор хүрэл медаль хүртсэн байна. Эмэгтэйчүүдийн ангилалд “ТЭЦ-3”-ын С.Хандаа, Л.Цэцэгсүрэн нар зуузай холбож, Т.Дорждэрэм хүрэл медаль хүртлээ. Улсын аварга шалгаруулах тэмцээний медаль хүртсэн тамирчдын шагналыг МАБХ-ны ерөнхийлөгч Н.Тамир, мэргэжлийн зөвлөлийн дарга Ц.Батжаргал, удирдах зөвлөлийн гишүүн, Ж.Содномдорж нар гардуулсан байна. Энэ үеэр холбооны дүрмийн дагуу спортын зэрэг олгох болзлыг биелүүлсэн Л.Цэцэгсүрэнд нэг, С.Түвшинбаатар, Г.Алтангэрэл, Т.Долгормаа, Илья Шипилов нарт хоёр, хүүхдийн лигийн аварга, шүүгч А.Номин-Эрдэнэд шүүгчийн хоёрдугаар зэргийн үнэмлэхийг батламжийн хамт гардуулжээ.

Б.Сэлэнгэ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)