Ираны ерөнхийлөгчийг сармагчинтай зүйрлэв
- 2013-02-06
- Дэлхий
- 0
АНУ-ын сенатч, бүгд найрамдах намын нөлөө бүхий гишүүн, зөвлөх Жон Маккейн Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадыг сармагчинтай зүйрлэж ихээхэн дуулиан тариад байна. Тэрбээр өнгөрөгч даваа гаригт твиттер хуудсандаа энэхүү элэглэлийг бичсэн нь араасаа олон шүүмжлэл дагуулжээ. Өнгөрөгч долоо хоногт Иран Улс дэлхийн тойрог зам уруу амьд сармагчин амжилттай илгээсэн. Үүний дараа тус улсын Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад “Би сансарт нисэхэд бэлэн” гэж сансарт анх удаа иран хүн нисгэх үйл ажиллагааг яаравчлах, эрдэмтдийнхээ мэдлэг чадварт итгэж буйгаа илэрхийлсэн юм. Харин Аризона мужийн сенатч Жон Маккейн “М.Ахмадинежад сансарт ниссэн Ираны анхны иргэн болохыг хүсч байна. Өнгөрөгч долоо хоногт тэр байгаагүй юм уу ” хэмээн бичиж, түүнийг сармагчинтай зүйрлэжээ. Үүнд твиттер хэрэглэгчид ихэд шүүмжлэлтэй хандаж, 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч буурьтай улстөрч Жон Маккейн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг дэлгэрүүлж байна. Тэр туйлын зохимжгүй зан араншинтай нэгэн гэх зэргээр хариу бичжээ. Хариуд нь Жон Маккейн “Энэ бол зүгээр л наргиа байсан юм” гэжээ. Ж.Маккейн иймэрхүү хурц мэдэгдэл хийдгээрээ алдартай нэгэн бөгөөд хамгийн сүүлд ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Арабын хавар” эсэргүүцлийн ажиллагаа дэгдэж болзошгүйг Кремлийн эрх баригчдад сануулж байв. Үүнээс гадна түүнтэй нам нэгт Митт Ромни “ОХУ-ыг АНУ- ын геополитикийн №1 дайсан” гэж мэдэгдэн олон хүний эсэргүүцэлтэй тулгарч байв. Юутай ч өнгөрөгч долоо хоногт Иран Улс газрын гадаргаас 120 км-ийн өндөрт амьд сармагчин илгээсэн ч эх дэлхийд аюулгүй газардуулсан юм. Энэ нь тус улсын сансар уруу хүн тээвэрлэх хөтөлбөрийн бэлтгэл ажил байв. Энэ улс 2009 онд анх дотооддоо үйлдвэрлэсэн сансрын төхөөрөмж дэлхийн тойрог зам уруу хөөргөж, удалгүй задгай сансарт өт, харх, яст мэлхий илгээсэн юм.

Э.Төгс

Сэтгэгдэл (0)