Хүмүүсийн хайр амьдрах хүч өгдөг
- 2013-02-06
- Дэлхий
- 0
Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес ард түмэндээ илгээсэн захидалдаа “Ард түмний минь хайр надад амьдрах хүч өгнө” гэж бичжээ. Тэрбээр одоо Кубын нийслэл Гавана хотод хорт хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд биеийн байдал нь харьцангуй дээрджээ. Гэсэн ч аюул ард үлдэх болоогүйг эмч нар сануулсаар байгаа юм. Дээрх захидлыг Венесуэлийн дэд Ерөнхийлөгч Николас Мадуро Уго Чавес тэргүүтэй цэргийн удирдагчдын төрийн эргэлт хийх оролдлогын 21 жилийн ойн өдөр буюу өнгөрөгч даваа гаригт олон нийтэд уншиж танилцуулжээ. Захидалд цааш нь “Та бүхний намайг гэсэн сэтгэл миний өвчнийг анагаах болно. Миний зүрх үргэлж ард түмнийхээ төлөө цохилсоор ирсэн. Энэ өдөр үндэсний баярын өдөр. Ард түмэн, зэвсэгт хүчин нэг цул юм шүү” гэжээ.

Сэтгэгдэл (1)
зочин (112.72.12.109)
Элбэгдоржийг зайлуул