Арлын Японы сумогийн 71 дэх аварга Какүрюү Ананд уу
- 2013-02-07
- Спорт
- 0
Сумогийн дэвжээг эзэгнэсэн Монгол бөхчүүдийн эгнээнд 2001 он Кюүшү башёд нэгэн хүү орж ирсэн нь Мангалжавын Ананд. Тэрээр мэргэжлийн сумогийн дэвжээнд ах нарынхаа гаргасан амжилтуудыг давтахыг нь давтаж эвдэхийг нь эвдэж урамтай сайхан барилдаж байгаа билээ. Сүүлийн үед сумо сонирхогчдын тоо буурсантай холбогдуулан сумогийн холбооноос шинэ аварга гаргаж үзэгчдийн сонирхолыг татах алхамуудыг ээлж дараагаар хийж байгаа ч дорвитой амжилтанд хүрэхгүй л байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд Япон бөхчүүд ээлж дараагаар зодог тайлж, гэмт хэрэгт холбогдож унасан нэр нүүрийг нь улам хөсөр орхигдуулж байгаагаас сумогийн оргил үеийнх шиг 3-4 их аваргатайгаар башёг зохион байгуулж байх шийдвэрийг Сумогийн холбооныхон гаргасан гэсэн мэдээлэл цацагдаад байгаа бөгөөд 71 дэх их аваргаар Монгол хүү Какүрюү Ананд тодорч магадгүй гэнэ. Өнгөрсөн нэгдүгээр сарын башёд озеки цолтойгоор баруун жигүүрт бичигдсэн тэрээр урамтай сайхан барилдсан билээ. 2 сарын сүүлээр болох хурлаар Какүрюү болон Кисеносато нарын хэн хэнд нь дараагийн 2 башёд 13-аас дээш давбал аварга цол өгөх талаар яригдах сурагтай. Их Монголоос төрөх 4 дэх аварга мэргэжлийн сумогийн 71 дэх аваргаар Ананд маань тодрох болов уу. Юутай ч Анандынхаа дээлийн захыг мушгин хүлээе. Ингээд түүний фото зургийн цомгоос танд сонирхуулья.
Б.Судар-Эрх

Сэтгэгдэл (9)
Урансайхан (112.72.13.19)
Эрч хүчтэй байгаарай амжилт хүсье.Үргэлж чамайг дэмжих болно.Сүхбаатар аймаг Сүхбаатар сум.
(182.160.62.135)
амжилт, Дагваа аваргын үилсииг үргэлжлүүлээрэи
би (182.160.44.5)
энэ чадахгүйэ. Харваас барилдаанч биш мэдрэмжгүй хүн их аварга болж чадахгүй харж байгаарай. тэгээд ч даруухан гэж хэн гуай нь хэлээд байнаа
(178.168.59.159)
angiin anddaa amjilt husiye chi chadnaa
(202.179.10.74)
Daruuhan saihan boh. awargiin amjilt husie

(202.179.26.89)
Mongoliin neriig delhiid tsuuraituulsan huvguud ohiddoo amjilt
Ochiroo (202.9.47.130)
Amjilt husie. Uran daichin barildaantai sain sumoch shuu. Abarga bolorooi