Ким Жон Ун бол дарангуйлагч
- 2013-02-08
- Дэлхий
- 0
Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жон Уны үеэл Ким Хан Сол Босни ба Херцеговинын Мостар хотын “United World College”-д суралцдаг. Тэрбээр Ким Жон Уны эцэг нэгтэй ууган ах Ким Жон Намын том хүү бөгөөд өнгөрөгч оны сүүлээр ярилцлага өгчээ. Хэвлэл мэдээллээс хол байдаг өсвөр насны хүүгээс Босни ба Херцеговина дахь НҮБ- ын Хүний эрхийн тусгай төлөөлөгч, Финландын Батлан хамгаалах яамны анхны эмэгтэй сайд, парламентын гишүүн асан, 1994 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Элизабет Рен ярилцлага авсан байна. Ингээд ярилцлагыг тоймлон хүргэе. -Сайн уу. Ким Хан Сол. Надтай ярилцахыг зөвшөөрсөнд баярлалаа. Чи намайг яагаад коллежийн оюутантай ярилцахыг хүссэн гэж бодож байна. Чамайг төрөхөөс өмнө миний сонирхлыг татаж ирсэн Хойд Солонгост чи төрсөн учраас би чамтай ярилцахыг хүссэн юм. -Би 1995 онд Хойд Солонгосын нийслэл Пхеньянд төрсөн. Тэнд хэдхэн жил л амьдарсан юм билээ. Дараа нь манайх Макао уруу нүүсэн. -Чи Хойд Солонгост очдог биз дээ? -Тиймээ. Би зун болгон Хойд Солонгост очиж, хамаатан садантайгаа уулздаг. -Хойд Солонгост найз нөхөд байгаа юу. Чи тэдэнтэйгээ уулзаж тоглодог уу. Ер нь тийм боломж олддог уу? -Хойд Солонгост хэдхэн жил амьдарсан болохоор найз гээд байх юм байхгүй. Нэг ч багын найз байхгүй. Цөөн хэдэн жирийн найз бий. Харин Макаод бол олон найзтай. -Хойд Солонгосын дээд удирдагч Ким Жон Ил чиний өвөө байсан болохоор хүүхдүүд чамаас зайгаа барьдаг байх? -Тэр ч тийм л дээ. Гэхдээ би бусдаас арай өөр байдаг болохоор хүүхдүүд надад сайн байдаг. Макаод бол олон найзтай. Тэдний дотор Америк, Өмнөд Солонгосоос ирсэн хүүхдүүд ч бий. Гэхдээ Мостард би илүү аз жаргалтай байна. Энд маш олон сайн найзтай болсон. Бүр ливи найз хүртэл бий. Эндхийн хоол амттай. Хүмүүс нь ч сайхан ааштай. -Ингэхэд танай аав хаана, юу хийж байгаа вэ? -Макаод байгаа. Яг хаана юу хийдгийг нь хэлж болохгүй. -Аавыг чинь Хойд Солонгост ямар нэгэн албан тушаалд томилж болдоггүй юм байх даа? -Аав улстөр нэг их сонирхдоггүй юм шиг байна лээ. Гэхдээ би сайн хэлж мэдэхгүй байна. -Аав чинь өвөө, дүү /Ким Жон Ун/ хоёртойгоо хэр харилцаатай байдаг вэ? -Би хоёулантай л уулзаж байсан. Аав яг ямар харилцаатай байдгийг би сайн ойлгодоггүй. -Чи сургуулиа төгсөөд Хойд Солонгост очиж ажиллая гэж боддог уу? Залуу хүн бүрт л мөрөөдөл байдаг. Чиний цаашдын зорилго? -Би үргэлжлүүлэн сурна. Хэзээ нэг өдөр Хойд Солонгост очно гэж боддог. Ард түмнийхээ төлөө илүү ихийг хийж, сайн сайхан амьдруулахыг хүсдэг. -Чиний бодлоор Ким Жон Ун энэ бүхнийг хийж чадаж байгаа юу? -Ким Жон Ун бол дарангуйлагч. Учир дутагдалтай санагддаг. Хэрвээ би Хойд Солонгост өссөн бол түүнийг хүндэлж бишрэх байсан байх. Түүнийг яагаад дарангуйлагч болсныг би үнэхээр хэлж мэдэхгүй байна.


Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жон Уны үеэл Ким Хан Сол Босни ба Херцеговинын Мостар хотын “United World College”-д суралцдаг. Тэрбээр Ким Жон Уны эцэг нэгтэй ууган ах Ким Жон Намын том хүү бөгөөд өнгөрөгч оны сүүлээр ярилцлага өгчээ. Хэвлэл мэдээллээс хол байдаг өсвөр насны хүүгээс Босни ба Херцеговина дахь НҮБ- ын Хүний эрхийн тусгай төлөөлөгч, Финландын Батлан хамгаалах яамны анхны эмэгтэй сайд, парламентын гишүүн асан, 1994 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Элизабет Рен ярилцлага авсан байна. Ингээд ярилцлагыг тоймлон хүргэе.

- Сайн уу. Ким Хан Сол. Надтай ярилцахыг зөвшөөрсөнд баярлалаа. Чи намайг яагаад коллежийн оюутантай ярилцахыг хүссэн гэж бодож байна. Чамайг төрөхөөс өмнө миний сонирхлыг татаж ирсэн Хойд Солонгост чи төрсөн учраас би чамтай ярилцахыг хүссэн юм.
- Би 1995 онд Хойд Солонгосын нийслэл Пхеньянд төрсөн. Тэнд хэдхэн жил л амьдарсан юм билээ. Дараа нь манайх Макао уруу нүүсэн.
- Чи Хойд Солонгост очдог биз дээ?
- Тиймээ. Би зун болгон Хойд Солонгост очиж, хамаатан садантайгаа уулздаг.
- Хойд Солонгост найз нөхөд байгаа юу. Чи тэдэнтэйгээ уулзаж тоглодог уу. Ер нь тийм боломж олддог уу?
- Хойд Солонгост хэдхэн жил амьдарсан болохоор найз гээд байх юм байхгүй. Нэг ч багын найз байхгүй. Цөөн хэдэн жирийн найз бий. Харин Макаод бол олон найзтай.
- Хойд Солонгосын дээд удирдагч Ким Жон Ил чиний өвөө байсан болохоор хүүхдүүд чамаас зайгаа барьдаг байх?
- Тэр ч тийм л дээ. Гэхдээ би бусдаас арай өөр байдаг болохоор хүүхдүүд надад сайн байдаг. Макаод бол олон найзтай. Тэдний дотор Америк, Өмнөд Солонгосоос ирсэн хүүхдүүд ч бий. Гэхдээ Мостард би илүү аз жаргалтай байна. Энд маш олон сайн найзтай болсон. Бүр ливи найз хүртэл бий. Эндхийн хоол амттай. Хүмүүс нь ч сайхан ааштай.
- Ингэхэд танай аав хаана, юу хийж байгаа вэ?
- Макаод байгаа. Яг хаана юу хийдгийг нь хэлж болохгүй.
- Аавыг чинь Хойд Солонгост ямар нэгэн албан тушаалд томилж болдоггүй юм байх даа?
- Аав улстөр нэг их сонирхдоггүй юм шиг байна лээ. Гэхдээ би сайн хэлж мэдэхгүй байна.
- Аав чинь өвөө, дүү /Ким Жон Ун/ хоёртойгоо хэр харилцаатай байдаг вэ?
- Би хоёулантай л уулзаж байсан. Аав яг ямар харилцаатай байдгийг би сайн ойлгодоггүй.
- Чи сургуулиа төгсөөд Хойд Солонгост очиж ажиллая гэж боддог уу? Залуу хүн бүрт л мөрөөдөл байдаг. Чиний цаашдын зорилго?
- Би үргэлжлүүлэн сурна. Хэзээ нэг өдөр Хойд Солонгост очно гэж боддог. Ард түмнийхээ төлөө илүү ихийг хийж, сайн сайхан амьдруулахыг хүсдэг.
- Чиний бодлоор Ким Жон Ун энэ бүхнийг хийж чадаж байгаа юу?
-Ким Жон Ун бол дарангуйлагч. Учир дутагдалтай санагддаг. Хэрвээ би Хойд Солонгост өссөн бол түүнийг хүндэлж бишрэх байсан байх. Түүнийг яагаад дарангуйлагч болсныг би үнэхээр хэлж мэдэхгүй байна.
Э.Төгс

Сэтгэгдэл (0)