АНУ-ын үндэсний аюулгүйн зөвлөлийн тэргүүн ОХУ-д айлчилна

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Том Донилон энэ сар юм уу ирэх сард ОХУ-д айлчилна гэж Төрийн департаментын төлөөлөгч Викториа Нуланд мэдэгдэв. Тэрбээр цааш нь “Т.Донилон уг нь энэ сард Москвад айлчлахаар төлөвлөсөн. Гэхдээ ирэх сар хүртэл хойшилж магадгүй байна. Яг одоо энэ асуудлаар хэлэлцэж байна” гэжээ. Хэрвээ айлчлал цуцлагдвал ирэх сарын эхэн үе хүртэл хойшлох юм байна. В.Нуландын хэлснээр, Т.Донилон Кремлийн эрх баригчидтай АНУ, ОХУ-ын хооронд байгуулсан Стратегийн зэвсэг хорогдуулах гэрээ буюу СТАРТ-ын хэрэгжилтийн асуудлаар голлон хэлэлцэнэ. Нөгөөтэйгүүр энэ айлчлал Ерөнхийлөгч Барак Обамагийн ОХУ-д хийх айлчлалын бэлтгэл болох аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)