Засгийн газрын гишүүд Гаванад очив

Венесуэлийн Засгийн газрын гишүүд Ерөнхийлөгч Уго Чавестай уулзахаар Кубын нийслэл Гавана хотод хүрэлцэн иржээ. Тэд өнгөрөгч лхагва гаригт ирсэн бөгөөд дэд Ерөнхийлөгч Николас Мадуро ахалж яваа аж. Н.Мадуро У.Чавестай уулзахаар Гаванад хоёр дахиа ирж буй нь энэ юм. У.Чавес одоо Гаванад хорт хавдрын дараах эмчилгээ хийлгэж байгаа. Юутай ч, Н.Мадуро болон Венесуэлийн Гадаад харилцааны сайд Элиас Хауа, Хууль зүйн сайд Силия Флорес нар У.Чавестай гуравдугаар сарын 31-нд Ерөнхийлөгчийн сонгууль дахин явуулах асуудлаар хэлэлцэхийг төлөвлөсөн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)