“Жаст Агро” махны ханшыг тогтворжуулна

Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотойгоор махны үнэ “тэнгэр”-т хадах шахам болдог цаг улиран одлоо. Улаанбаатар хотын махны хэрэглээг тэр дундаа нөөцийн махыг гар дамжуулан “ченж”-үүдийн гараар орон нэмэгдэл үнээр зарагддагийг болиулах тал дээр “Жаст Агро” ХХК анхаарч иргэдэдээ нөөцийн махаа Улаанбаатар хотын бүх дүүргүүдэд тогтоосон цэгээр дамжуулан худалдаалж эхэллээ.
Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотойгоор махны үнэ “тэнгэр”-т хадах шахам болдог цаг улиран одлоо. Улаанбаатар хотын махны хэрэглээг тэр дундаа нөөцийн махыг гар дамжуулан “ченж”-үүдийн гараар орон нэмэгдэл үнээр зарагддагийг болиулах тал дээр “Жаст Агро” ХХК анхаарч иргэдэдээ нөөцийн махаа Улаанбаатар хотын бүх дүүргүүдэд тогтоосон цэгээр дамжуулан худалдаалж эхэллээ.
Нөөцийн махыг худалдаалж эхлэх үед буюу 2013 оны 01-р сарын 17-ны өдөр  Хүчит шонхор зах дээр үхрийн мах 6,100-6,300 төгрөг, хонины мах 5,400-5,700 төгрөг, ямааны мах 4,200-4,400 төгрөгийн ханштай байсан бол нөөцийн махыг зах зээл дээр худалдаалж эхэлснээр үхрийн махны ханш тогтворжиж, хонь, ямааны махны ханш 200-300 төгрөгөөр буурч, үнэ тогтворжсон дүнтэй байгаа аж. Жаст Агрогийнхон 2013 оны 01-р сарын 17-ны өдрөөс хойш хонины 95.4тн, ямааны 52.7тн, үхрийн 26.8тн нийт 174.9тн махыг борлуулалтанд гаргаад байна.

Удахгүй болох сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махыг өдөр бүр дараах цэгүүдээр худалдаалж байна. Үүнд:

Жижиглэн савласан болон гулууз, өрөөлөөр:

Сүхбаатар дүүрэгт:
-       “Аса цирк”-ийн гадна талбай
-       “Бэлх зах”
-       Цагаан давааны “Дарь эх” зоорь

Баянгол дүүрэгт:
-       “Smart” худалдааны төвийн гадна талбай
-       “Хар хорин зах”

Хан-Уул дүүрэгт:
-       Яармагийн эцсийн буудал
-       “Мишээл худалдааны төв”-ийн гадна талбай

Чингэлтэй дүүрэг:
-       “Бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбай

Баянзүрх дүүрэгт:
-       “Баянзүрх зах”-ын гадна талбай
-       Шар хадны “Миний дэлгүүр”-ийн гадна талбай
-       “Оргил худалдааны төв”-ийн гадна талбай

Сонгино хайрхан дүүрэгт:
-       Толгойтын “Гүнгэрваа зах”
-       Баянхошууны эцэс “Өгөөмөр зах”
-       21-р хороолол “Мандал зах”

Жижиглэн савласан:
-       Мах маркет, Мах импекс компаниудын нэрийн дэлгүүрүүд
-       Сонгино хайрхан дүүргийн 1-р хорооллын Макс супермаркет
-       Хан-Уул дүүргийн 19-р хорооллын Марко дэлгүүр
-       Номин хайпермаркет
-       Номин-Билэг
-       Номин-Чулуун овоо
-       Номин-32
-       Баясах 32 супермаркет

Дээрх цэгүүдээр нөөцийн махыг дараах үнээр худалдаанд гаргаж байна. Үүнд:

 

Д.д

Махны төрөл

Гулууз буюу өрөөл

Жижиглэн

1

Үхэр

5700

5900

2

Хонь

5200

5700

3

Ямаа

4200

4600

Махны үүнийг тодорхойлох гол зах болох “Хүчит шонхор зах” дээр махны үнийг тогворжуулах зорилгоор хонины гулууз махыг 5,000 төгрөг, ямааны гулууз махыг 4,000 төгрөг болгон хямдруулан худалдаалж байна. Мөн Улаанбаатар хотын төвийн гол 3 зах болох “Баянзүрх зах”, “Бөмбөгөр”, хорооллын “Smart” худалдааны төв дээр жижиглэн савласан хонины махыг 5,200 төгрөг, ямааны махыг 4,200 төгрөгөөр үнэ хямдруулан тус тус худалдаалж байна.

                                                 “ЖАСТ АГРО” ХХК


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)