Охинтойгоо суусан эрд 65 сая ам.доллар өгнө
Хонконгийн томоохон үл хөдлөх хөрөнгийн эзэн, бизнесмэн Сесил Чао охинтойгоо гэрлэсэн хүнд 65 сая ам.доллар өгнө гэж хэлжээ. Түүний охин Жижи Чао удаан үерхсэн Франц найз бүсгүй Шон Еватай гэрлэсэн бөгөөд түүний эцэг Сесил Чао үүнийг эсэргүүцэж байгаа нь энэ юм. Охиноо ижил хүйстэн гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа аав саяхан ВВС телевизэд Хонконгийн томоохон үл хөдлөх хөрөнгийн эзэн, бизнесмэн Сесил Чао охинтойгоо гэрлэсэн хүнд 65 сая ам.доллар өгнө гэж хэлжээ. Түүний охин Жижи Чао удаан үерхсэн Франц найз бүсгүй Шон Еватай гэрлэсэн бөгөөд түүний эцэг Сесил Чао үүнийг эсэргүүцэж байгаа нь энэ юм. Охиноо ижил хүйстэн гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа аав саяхан ВВС телевизэд өгсөн ярилцлагадаа, “Миний охин ганц бие хэвээрээ байгаа. Харин түүнд сайн нөхөр л хэрэгтэй байна” гэжээ. Түүний охин Жижи Чао нь Манчестерын их сургуулийг дүүргэсэн, өндөр боловсролтой бизнесмэн эмэгтэй аж. Тэрбээр аавынхаа энэхүү шийдвэрийг тэгтлээ эсэргүүцээгүй бөгөөд хэрвээ боломжийн хүн таарвал татгалзахгүй хэмээжээ.Түүнчлэн Сесил Чао хэлэхдээ “Миний охинтой суух хүн баян, ядуу байх нь хамаагүй. Хамгийн гол нь өгөөмөр, сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй. Жижи бол авьяас чадвар, гадаад төрхөөрөө хэний ч дор орохгүй. Тэр минь эцэг эхдээ ачлалтай, өгөөмөр охин шүү” гэсэн байна. Дашрамд дуулгахад, Хонконгт 1991 оноос хойш ижил хүйстнүүдийг хүлээн зөвшөөрсөн хэдий ч одоог хүртэл гэрлэхийг нь зөвшөөрөөгүй аж.
-
Манай сайт таалагдсан бол лайк дараарай
Сэтгэгдэл (2)
i can (1.250.53.36)
i want to marry your girl i love her so much
(122.201.18.61)
Би охинтой чинь сууя. Миний нас одоо 41 хүрч байна Хүнтэй суугаагүй, ганц бие. Хувьдаа эксэл машинтай, хашаа байшинд амьдардаг, 4-н ханатай гэрт