Монгол залуус банк хакерджээ

Монгол залуус банк хакерджээ
Хоёр монгол залуу Энэтхэгт кибер гэмт хэрэгт холбогдлоо  хэмээн  www.indiatimes.com сайтад бичсэн байна. Индоре хотын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн  найман банкийг   хакердсэн хэргийг өнгөрсөн баасан гаригт  илрүүлжээ. 21 настай  Варун Батра хэмээх энэтхэг залуугаар ахлуулсан бүлэг хакерчдын  хоёр нь болох монгол залуусын нэрийг  Тамир болон Мөндрөө гэж бичсэн байна. Мөндрөө гэдэг нь монгол нэр мөн эсэх нь эргэлзээтэй хэдий ч түүнийг Гализабед хотын иргэн, монгол гаралтай хэмээн тодотгожээ.
Хакерчдийг ахалсан Варун Батра бусадтайгаа интернэтээр анх  холбоо тогтоосон бөгөөд цахим ертөнцөд “хакеруудын форум”  гэгчийг байгуулжээ. Ингээд өнгөрсөн 2011 оноос хойш Энэтхэгийн “Най Дунай” сонины эзэмшдэг найман банкны дансийг хакердэж 900 гаруй  мянган энэтхэг рупи буюу 17 мянга орчим ам.доллар “залгиж” байсан байна. Хэрэгтнүүд хуурамч бичиг баримтаар дата карт нээж, банкуудын цахим системийн нууц үгийг хакердэн ашиглаж  байжээ. Ингэхдээ банкны өмнөөс хүмүүсийн мобайл дугаарыг цэнэглэн өгч, өдөрт 50 мянган орчим рупийн гүйлгээ хийдэг байсан гэнэ.  Индоре хотын цагдаагийн газар үүнийг ховор тохиох кибер гэмт хэрэг хэмээн онцолсон бөгөөд  бараг хоёр жилийн турш мөрдсөний эцэст илрүүлсэн байна.  Хэрэгт холбогдсон  монгол залуусын тухай дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй бөгөөд тэдний талаар судлан шалгаж байгаа аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ззззз (202.126.89.211)

    2013-03-03

    mongol zaluusaar baharhaj bn gemt hereg bish ene bol delhii ертөнцтөй хөл нийлүүлэн алхаж яваа залуус бид үнэхээр их луйвардуулж бгаа шүүдээ