Хойд Солонгосыг цөмийн туршилт нь цаашид ч тусгаарлана
- 2013-02-15
- Дэлхий
- 0
Хойд Солонгосын эрх баригчид өнгөрөгч мягмар гариг буюу энэ сарын
12- нд цөмийн туршилт явуулсан билээ. Энэ нь тус улсын түүхэн дэх гурав
дахь удаагийн цөмийн туршилт бөгөөд өмнөх хоёр туршилтаас илүү хүчтэй
болсон байна. Мөн илүү гүн буюу газрын гадаргаас нэг километрийн дор
явуулжээ. Тус улс өнгөрөгч арванхоёрдугаар сарын 12-нд пуужин хөөргөсөн.
Хойд Солонгосын эрх баригчид өнгөрөгч мягмар гариг буюу энэ сарын 12- нд цөмийн туршилт явуулсан билээ. Энэ нь тус улсын түүхэн дэх гурав дахь удаагийн цөмийн туршилт бөгөөд өмнөх хоёр туршилтаас илүү хүчтэй болсон байна. Мөн илүү гүн буюу газрын гадаргаас нэг километрийн дор явуулжээ. Тус улс өнгөрөгч арванхоёрдугаар сарын 12-нд пуужин хөөргөсөн. Амжилттай болсон энэ туршилтын дараа Пхеньяний эрх баригчид цөмийн туршилт явуулах гэж буйг АНУ, Өмнөд Солонгосын тагнуулын алба тогтоож, туршилт явуулахгүй байхыг хатуу анхааруулсан юм. Гэсэн ч Хойд Солонгос энэ сануулгыг үл тоон цөмийн туршилтаа явууллаа.
АНУ-ын Геологийн судалгааны газрын тогтоосноор Хойд Солонгос цөмийн туршилтаа зүүн хойд зүгийн Пунгги-ри хэмээх цөмийн бүс нутагтаа явуулсан бөгөөд 6-7 килотон /6-7 мянган тонн тэсрэх бөмбөгтэй тэнцэх/-ы хүчтэй байв. Геологийн судалгааны хүрээлэн дэлбэрэлтийн нөлөөгөөр үүссэн газар хөдлөлтөөс энэ хүчийг тогтоосон аж. 10 килотоны хүчтэй дэлбэрэлт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлгөдөг гэнэ. Харин Хойд Солонгосын цөмийн бүс нутагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Дэлбэрэлтийн хүч Хойд Солонгос төдийгүй Өмнөд Солонгос, Хятад, ОХУ-ын Владивостокт мэдрэгдсэн аж. Хойд Солонгосыг цөмийн туршилт явуулсныг АНУ, Их Британи, Франц, Өмнөд Солонгос, Япон зэрэг орноос гадна найрсаг хөрш Хятад, ОХУ буруушаасан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай Пхеньяний энэ үйлдлийн дараа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мён Бак болон Японы Ерөнхий сайд Шинзо Абетай утсаар холбогдож хариу арга хэмжээний талаар ярилцжээ. Мөн Ш.Абе энэ сарын сүүлээр Вашингтонд айлчлах бөгөөд дээрх асуудлаар тодорхой ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Үүнээс хэдхэн цагийн өмнө Б.Обама Хойд Солонгосыг цөмийн туршилт нь цаашид ч тусгаарлаж, дэлхийн цорын ганц тусгаарлагдмал орон болгоно гэж хэлжээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Европын холбоо Хойд Солонгосыг цөмийн туршилт явуулсныг хурцаар шүүмжилж, НҮБ болон олон улсын хууль тогтоомжийг бүдүүлгээр зөрчлөө хэмээсэн аж. Үүнтэй зэрэгцэн мэргэжилтнүүд Хойд Солонгосын цөмийн туршилт 2009 онд явуулсан сүүлийн цөмийн туршилтаас хоёр дахин хүчтэй байсан гэв. Орон нутгийн цагаар цөмийн туршилт мягмар гаригийн 11.57 цагт болж үүнээс гурван цагийн дараа Пхеньяний албаныхан туршилт хийснээ баталсан байна. Хойд Солонгосын төрийн “КСНА” агентлаг “Өмнөх туршилтуудад хэрэглэж байснаас бага хэмжээтэй цөмийн бөмбөгийн туршилт илүү хүчтэй дэлбэрсэн.
Туршилт аюулгүйн өндөр төвшинд төгс явагдлаа” гэж мэдээлжээ. Мөн “АНУ-ын илт дайсагнасан байдалд хариу барилаа” гэсэн байна. Хойд Солонгос Улс гурван жилийн давтамжтай буюу 2006, 2009 онд цөмийн бөмбөг туршиж байсан. Харин гурав дахь удаагийн туршилт Ким Жон Уны анхны туршилт байв. Тэрбээр дээрхийн адил гурван жилийн давтамжтай пуужингийн туршилтыг өнгөрөгч оны дөрөвдүгээр сарын 12- нд хөөргөсөн ч бүтэлгүйтсэн. Харин гурван 12 давхцсан буюу тухайн оныхоо арванхоёрдугаар сарын 12- нд “Кванмёнсон-3” пуужингийн хоёр дахь хувилбарыг хөөргөж амжилтад хүрсэн юм. Үүнээс болоод ч тэр үү Ким Жон Ун 12-ын тоонд элэгтэй болсон бололтой гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд бичжээ. Өмнөд Солонгос хойд хөршөө цөмийн туршилт явуулсантай холбогдуулан цацраг идэвхт бодис агаарт тархсан эсэхийг шинжлэхээр нисэх онгоц, хөлөг онгоц илгээсэн байна.
Учир нь тус улсын өмнөх хоёр туршилт плутон байж. Харин энэ удаагийнх баяжуулалт өндөртэй уранаар дүүргэсэн гэж үзэж байна. Юутай ч, Хойд Солонгост өлсгөлөн нүүрлэж каннибализм /хүн хүнээ идэх зан үйл/ дэлгэрч буй энэ үед тус улсын эрх баригчдыг олон зуун сая ам.доллар зарлагадсан цөмийн туршилт явуулсанд барууныхан ихэд шүүмжилж байна. Үүнээс өмнө барууны хэвлэлүүд Ким Жон Уныг өнгөрөгч оны дөрөвдүгээр сарын 12- нд хөөргөсөн амжилтгүй пуужинд ард түмнээ гурван сар хооллох мөнгө хий дэмий үрсэн гэж, өвөө Ким Ил Суны мэндэлсний 100 жилийн ойд төсвийнхөө тал хувийг зарцуулсан гэж шүүмжилж байв. Ямартаа ч, Б.Обама Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зургаан талт хэлэлцээрийн олон жилийн хөдөлмөр талаар болсныг дурдаад олон улсын уулзалт зохион байгуулах хэрэгтэй гэж хэлсэн байна. Харин Өмнөд Солонгос томоохон хэмжээний цэргийн сургуулилт эхлүүллээ.

АВТОР

Сэтгэгдэл (2)
(37.220.180.8)
одоо солонгост амьдарвал цөмийн хортой. хойд солонгос яг хажууд нь жижигхэн хойг дээр байдаг. удахгүй бүгд хоот хавдар тусаад үхнэ. эсэн мэнд дээрээ ирцгээ. тийшээ яваад хэрэггүй
Бат (202.21.105.7)
Бага буурай орнуудын цөмийн туршилтын талаар мөн ч их бичих шуугих юм даа том гүрнүүд хэдэн удаа тушиж байсан ч чимээгүй нэг ийм логик газар авч байна даа