Сирийн Гадаад харилцааны сайд, сөрөг хүчний удирдагч Москвад айлчилна

Сирийн Гадаад харилцааны сайд Валид Муаллем болон сөрөг хүчний удирдагч Моаз аль- Хатиб нар тун удахгүй Москвад айлчилна гэж ОХУ-ын Гадаад харилцааны дэд сайд Михаил Богданов мэдэгдлээ.
Сирийн Гадаад харилцааны сайд Валид Муаллем болон сөрөг хүчний удирдагч Моаз аль- Хатиб нар тун удахгүй Москвад айлчилна гэж ОХУ-ын Гадаад харилцааны дэд сайд Михаил Богданов мэдэгдлээ. Хэдийгээр айлчлалын тов ирэх хэдэн өдрийн дотор тодрох ч энэ сарын сүүлээр гэж М.Богданов хэлсэн байна.
Үүнээс өмнө Сирийн гол сөрөг хүчин буюу Хувьсгалт сөрөг хүчний үндэсний эвслийн тэргүүн Моаз аль-Хатиб энэ сарын сүүлээр Москвад зочилж, Кремлийн эрх баригчидтай уулзана гэж мэдэгдсэн юм. Үүнтэй зэрэгцэн Сирийн Засгийн газар Гадаад харилцааны сайдаа Москвад илгээхээр болжээ.
Моаз аль-Хатиб энэ сарын 2-нд Германы Мюнхен хотод болсон Олон улсын аюулгүй байдлын бага хурал дээр ОХУ- ын Гадаад харилцааны сайд Сергей Лавровтай уулзаж хоёр юм уу гурван долоо хоногийн дараа Москвад тухтай уулзахаар тохиролцсон байна. С.Лавров энэ мэдээллийг батлахын зэрэгцээ Моаз аль-Хатибтай Сирийн асуудлаар Москвад хэлэлцэхээр урьснаа дуулгасан юм.

АВТОР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)