В.Лениний хөшөөг сүйтгэгчдийг шүүнэ
Украины цагдаагийн газар Большевик хувьсгалын удирдагч Владимир Лениний
хөшөөг сүйтгэсэн үндсэрхэг үзэлт идэвхтнүүдийн эсрэг эрүүгийн хэрэг
үүсгэсэн тухай тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдэгдлээ.
Украины цагдаагийн газар Большевик хувьсгалын удирдагч Владимир Лениний хөшөөг сүйтгэсэн үндсэрхэг үзэлт идэвхтнүүдийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдэгдлээ. Сумы мужийн Ахтырка хотод оршдог В.Лениний хөшөөг өнгөрөгч баасан гаригт Дээд Рада / парламент/-гийн гишүүн Игорь Мирошниченкогийн тэргүүлдэг үндсэрхэг үзэлт Эрх чөлөө намын хэсэг гишүүн эвдэлсэн байна. И.Мирошниченко “Украинд коммунист бэлгэ тэмдэг, үзэл суртал багтах газар байхгүй. Хэрвээ эрх баригчид ийм зүйлсийг авч хаяж чадахгүй бол бид өөрсдөө үүнийг хийнэ” гэж хэлжээ. Цагдаа нарын мэдээлснээр, И.Мирошниченко хөшөөн дээр гарч, хөшөөг олсоор бэхэлсэн байна. Үүний дараа ачааны машинаар хөшөөг татаж буулгасан юм. Цагдаа нар Эрх чөлөө намын хэд хэдэн гишүүн, дэмжигчийг баривчлаад байгаа гэнэ.
Э.ТӨГС
Сэтгэгдэл (1)
(122.201.18.181)
харин монголд яах бол.тэр хөшөө гэнэт амилаад хувьсгал хийх байсан юм болов уу.