Шри-Ланкад Британийн сэтгүүлч буудуулжээ

Шри-Ланкын нийслэл Коломб хот дахь Британийн эрэн сурвалжлах сэтгүүлч Фараз Шаукеталийн гэрт зэвсэглэсэн гурван этгээд дайран орж гал нээсэн байна.
Шри-Ланкын нийслэл Коломб хот дахь Британийн эрэн сурвалжлах сэтгүүлч Фараз Шаукеталийн гэрт зэвсэглэсэн гурван этгээд дайран орж гал нээсэн байна. Үүний улмаас Ф.Шаукетали хүнд шархаджээ. Тэрбээр Шри-Ланка, Британийн давхар иргэншилтэй бөгөөд “Sunday Leader” сонинд ажилладаг байна.
Өдгөө 52 настай сэтгүүлч хүзүүндээ шархадсан агаад эрчимт эмчилгээ хийлгэж байгаа юм байна. “Sunday Leader” сонины эрхлэгч Сакунтала Перерагийн хэлснээр Ф.Шаукетали буудуулах үеэрээ түүнтэй энэ долоо хоногийн дугаарт орох материалын талаар утсаар ярилцаж байжээ.
Энэ хэрэгтэй холбогдуулан Шри-Ланка дахь НҮБ-ын Хүний эрхийн төлөөлөгч Нави Пиллай халдлагыг амь насыг нь хөнөөх зорилготой байсан гэж тодорхойлжээ. Тэрбээр Ф.Шаукетали Засгийн газрыг шүүмжилдгээрээ олонд танигдсан сэтгүүлч хэмээгээд хэргийг шалгаж гэмт этгээдүүдийг илрүүлэхийг шаарджээ.

Э.ТӨГС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)