1 гр солирын хэлтэрхий 2200 доллар хүрчээ

Өнгөрөгч амралтын өдөр ОХУ-ын газар нутаг, Уралын нуруун ойр хавьцаа солирон бороо унасныг Та бүхэн мэдэж байгаа байх.
Өнгөрөгч амралтын өдөр ОХУ-ын газар нутаг, Уралын нуруун ойр хавьцаа солирон бороо унасныг Та бүхэн мэдэж байгаа байх. Гэхдээ солирон бороо дэлхийн агаар мандалд нэвтрэхдээ шатсан билээ. Одоо ОХУ-ын нутаг дэвсгэрээс солирын жижиг хэлтэрхий олох эрэл энд тэндгүй явагдаж байна. Солирон бороо 1200 хүн бэртээж, 33 сая долларын хохирол учруулсан хэмээн Ройтерс агентлаг мэдээлсэн байна. Солирон борооны хэлтэрхийг эрдэмтэд судалгааны ажилдаа ашиглахаар хайж байгаа бөгөөд 1 грамм солирын хэлтэрхийн үнэ 66 мянган рубьл буюу 2200 долларын үнэд хүрээд байгаа аж. Энэ нь алтны үнээс даруй 40 дахин өндөр үнэ юм. Уралын холбооны их сургуулийн эрдэмтэд 53 жижиг хэлтэрхий олсоноо зарласан байна. Хэлтэрхийн хэмжээ хагас см-ээс нэг см хүрч байгаа гэнэ. ОХУ-ын интернэт сайтуудаар солирын хэлтэрхийн 1 граммыг 1000 рубьлээр худалдаж авна гэсэн зар солир унаснаас хэдхэн цагийн дараа гарч эхэлсэн сонирхолтой мэдээ ч бас байна.
Дашрамд дурдахад, солирын борооны улмаас эвдэрч сүйдсэн газар нутгийг цэвэрлэх, иргэдэд туслах ажилд 20 мянган ажилчин ажиллаж байгаа юм байна.





Б.БАТ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (103.26.193.97)

    2015-10-02

    99265222 yaraltai avna

  • shinee (180.149.78.20)

    2015-09-12

    89994996

  • дорж (122.201.31.252)

    2015-07-14

    Солир зарна утсаа үлдээнэ үү

  • BEE (203.194.115.188)

    2013-02-19

    MM 1 IIG OLCHUULCH BAYJLAA BAYJLAA HAHAHHA