Төрийн дум АНУ-ын элчин сайдыг дуудав

   ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин орос хүүхдийг АНУ-ын иргэнд үрчлүүлэхийг хориглох хуулийн төсөлд гарын үсэг зурсны дараа Техаст гурван настай орос хүү Максим Кузмин гаднын нөлөөтэй нас баржээ. АНУ-ын засаг захиргаа ОХУ-ыг ийм хууль баталсанд ихээхэн ундууцаж байгаагаа удаа дараа илэрхийлж, улстөрийн зорилготой хэмээж байв.
   ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин орос хүүхдийг АНУ-ын иргэнд үрчлүүлэхийг хориглох хуулийн төсөлд гарын үсэг зурсны дараа Техаст гурван настай орос хүү Максим Кузмин гаднын нөлөөтэй нас баржээ. АНУ-ын засаг захиргаа ОХУ-ыг ийм хууль баталсанд ихээхэн ундууцаж байгаагаа удаа дараа илэрхийлж, улстөрийн зорилготой хэмээж байв. Нөгөөтэйгүүр эл шийдвэрийг Магнитскийн жагсаалтын хариуд авч буй арга хэмжээ гэж байв. Энэ жагсаалт хэрэгжсэнээр оросууд АНУ-д аялал жуулчлал, бизнес аяллаас өөрөөр нэвтрэх эрхгүй болох гэнэ. Гэсэн хэдий ч Максим Кузминий үхэл АНУ-д хүүхэд үрчлүүлэхгүй байх хуулийг зөв байсан гэдгийг нотоллоо гэж Оросын хэвлэлүүдэд дурджээ.
   Тус улсын Засгийн газар энэ хэрэгт ихээхэн анхаарч байгаа ба М.Кузмин хүүгийн үхлийн шалтгаан эхнээсээ тодорч эхэлжээ. “РИА-Новости” агентлагийн цахим хуудаст нийтэлснээр, М.Кузминийг үрчилж авсан эх нь сэтгэцэл нөлөөлдөг эм бэлдмэлээр “хооллодог” байжээ. Мөн зодуулсан ул мөр маш их олдсон тул түүний үхлийн шалтгааныг хүнд гэмтэл хэмээн үзэж байна. ОХУ-ын албаныхан гурван настай хүүгийн үхлийн шалтгааныг тодруулах ажлыг албан ёсоор эхлүүлж ажлын хэсэг томилсон агаад АНУ-ын засаг захиргаа хэргийн илрүүлэлтэд туслахаа амлажээ. Гэсэн ч үхлийн шалтгаан тодорхой болтол үрчилж авсан эцэг эхийг нь саатуулахгүй байхаар шийдсэн байна.
   Тэд өргөж авсан хүүдээ зөвхөн насанд хүрсэн хүн уух зориулалттай, сэтгэцийн хамгийн хүнд хэлбэрийн өвчин болох шизофренид уудаг хүчтэй эмийг тогтмол өгч байсан аж. Хүү өнгөрөгч сарын 21-нд нас барсан бөгөөд задлан шин- жилгээгээр толгой, хөл, гэдэс болон дотор эрхтнүүддээ олон тооны шарх, битүү гэмтэл авсан нь тогтоогдсон аж. Максим Кузмин хүү дээрх хууль бат- лагдахаас өм нө АНУ-д үрчлэгдсэн бөгөөд түү нээс өмнө буюу 2008 онд тус улсад үрчлэгдсэн хоёр настай Дима Яковлев хэмээх орос хүү мөн амиа алдаж байжээ. Тиймээс дээрх хуулийг “Дима Яковлевийн хууль” гэж албан бусаар нэрлэдэг байна. Төрийн Дум энэ хэргийн дараа АНУ-д хүүхэд үрчлүүлэхийг эсэргүүцсэн ч өнгөрөгч оны сүүлээр хуулийн төсөл санаачилсан юм.
    Үүний дараа В.Путин “Төрийн Дум сэтгэл хөдлөлөөр хандаж байж болох юм. Гэхдээ би энэ хуулийг маш зөв шийдвэр гэж үзэж байна. Хүүхдийн эрх бага сага зөрчигддөг нь үнэн. Гэхдээ бид хөгжлийн бэршээлтэй, орон гэргүй, асран хамгаалагчгүй хүүхдүүдийг америкчуудад үрчлүүлэх нь буруу. Орос хүүхдийн үнэ цэнийг америкчууд мэдэх болоогүй байна. Мэдсэн ч хүүхдүүд бол бидний ирээдүй. Бид ирээдүйгээ бусдын гарт өгөх ёсгүй. Асран хамгаалагчгүй хүүхдүүд улстөрийн золиос болж байна” гэсэн юм. ОХУ гадаадын иргэнд хүүхэд үрчлүүлэхийг 2000 оноос зөвшөөрчээ. Түүнээс хойш 65 мянга орчим хүүхэд үрчлэгдсэний гуравны нэг нь америк эцэг эхтэй болсон. Ямартаа ч, хэвлэлүүдэд гарсан материалтай холбоотойгоор Төрийн Думын депутатууд сэтгэл ихээхэн хямарч буйгаа илэрхийлж, АНУ-ын Элчин сайдыг дуудаж мэдээлэл авахыг шаарджээ.

Э.ТӨГС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • ИРГЭН (103.9.91.94)

    2013-02-25

    ХҮҮХДИЙГ ГАДААДАД ҮРЧЛЭХИЙН ЭСРЭГ БАЙНА. ПУТИН ЗӨВ ХУУЛЬ БАТАЛСАН ГЭЖ БОДДОГ. УЛС ДОТРОО Л ҮРЧИЛЖ БОЛНОШДЭЭ.

  • (202.126.89.180)

    2013-02-21

    amerikuud er haragddag shige tiim saihan setgetei humuus bish gej unen baih shuu neg huuhedtei iim zuil blsn bol bas yahv tgtl iim olon huuhdiig mash muuhai wm benefit ih undur ugdug gsn teriig n l avah gej urchildeg wm bn ldaa tgd yamar ch hair baihgui uchir

  • (202.126.89.180)

    2013-02-21

    amerikuud er haragddag shige tiim saihan setgetei humuus bish gej unen baih shuu neg huuhedtei iim zuil blsn bol bas yahv tgtl iim olon huuhdiig mash muuhai wm benefit ih undur ugdug gsn teriig n l avah gej urchildeg wm bn ldaa tgd yamar ch hair baihgui uchir

  • (202.126.89.180)

    2013-02-21

    amerikuud er haragddag shige tiim saihan setgetei humuus bish gej unen baih shuu neg huuhedtei iim zuil blsn bol bas yahv tgtl iim olon huuhdiig mash muuhai wm benefit ih undur ugdug gsn teriig n l avah gej urchildeg wm bn ldaa tgd yamar ch hair baihgui uchir