Пак Гын-Хэ тангараг өргөлөө
- 2013-02-26
- Дэлхий
- 0
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Пак Гын-Хэ өчигдөр төрийн тэргүүний тангаргаа өргөж үүрэгт ажлаа хүлээн авлаа. БНСУ-ын 11 дэх хийгээд анхны эмэгтэй Ерөнхийлөгч тэрбээр 1962-1979 онд төрийн тэргүүнээр ажиллаж байсан, БНСУ-ын гурав дахь Ерөнхийлөгч, генерал Пак Жон-Хыигийн ууган охин юм.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Пак Гын-Хэ өчигдөр төрийн тэргүүний тангаргаа өргөж үүрэгт ажлаа хүлээн авлаа. БНСУ-ын 11 дэх хийгээд анхны эмэгтэй Ерөнхийлөгч тэрбээр 1962-1979 онд төрийн тэргүүнээр ажиллаж байсан, БНСУ-ын гурав дахь Ерөнхийлөгч, генерал Пак Жон-Хыигийн ууган охин юм. Пак Гын-Хэ албаа хүлээн авсныхаа дараа үндэсний аюулгүй байдал болон эдийн засгийн шинэчлэлд илүү анхаарна гэж мэдэгдсэн. Гэсэн ч түүнийг өнгөрөгч арванхоёрдугаар сард Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаас хойш Хойд Солонгос Улс цөмийн бөмбөг туршиж, өмнөдөө заналхийлсэн мэдэгдэл нэг бус удаа хийгээд амжив. “Өмнөд Солонгос Улсыг түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болж байгааг хойд хөрш нь овжиноор ашиглахыг хичээх нь дамжиггүй” гэж барууны ажиглагчид таамаглах зуур харин ч эр хүнээс илүү ажиллана гэж нам нэгт Ли Мён Бакаас нь дээгүүрт тавих хүмүүс цөөнгүй байгаа аж. Эрх баригч Сэнури намын гишүүн тэрбээр өдгөө 61 настай бөгөөд хүүхэдгүй. Юутай ч, түүний таван жилийн хугацаатай бүрэн эрх өчигдрөөс тоологдож эхэллээ. Харин Ерөнхийлөгчөөр нэг л удаа сонгогдох Үндсэн хуулийн дагуу 2018 онд үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө. Хойд Солонгост харьцангуй “хатуу хандана” гэдгээ нэг бус удаа мэдэгдээд буй Пак Гын-Хэгийн энэ үйлдэл магадгүй түүний ээж Хойд Солонгосын нууц ажилтны гарт амиа алдсантай ч холбоотой байж болох юм. 1974 онд түүний ээж Ерөнхийлөгч нөхрийг нь хөнөөх гэсэн Хойд Солонгосын зэвсэглэсэн этгээдийн суманд өртөж амиа алдсан юм. Хэдий тийм ч Пак Гын-Хэ умард хөрштэйгээ харилцаагаа сайжруулахыг эрмэлзэж, өдөөн хатгасан үйлдлүүдийг нь өөгшүүлэхгүй байх гэнэ. Тэрбээр Өмнөд Солонгосыг Скандиновын орнууд шиг болгох зорилт тавьсан байна. магадгүй энэ зорилтын хүрээнд тус Улсын цагаачлалын бодлого илүү зөөлөрч болох юм. Дашрамд дурдахад, тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнө буюу 1998 оноос хойш өдийг хүртэл Үндэсний ассамблейн гишүүнээр сонгогдсон нөлөө бүхий улстөрч бөгөөд 2002 онд Пхеньянд Ким Жон Илтэй уулзаж, найрсаг харилцаа тогтоож байжээ.

Сэтгэгдэл (0)