Сармагчин зөөгчтэй зоогийн газар нээгдлээ

Японы нийслэл Токиод үйлчлүүлэгчдээ хоолны жороор төдийгүй үйлчлэгчдээрээ татах нэгэн сонирхолтой зоогийн газ нээгджээ. Учир нь уг зоогийн газрын зөөг нар нь сармагчин гэнэ.

Сармагчингууд амны хаалт, хиймэл үс болон дүрэмт хувцас өмсдөг бөгөөд хүний хэлийг ойлгодог тухай орон нутгийн хэвлэлүүд уламжилжээ. Зочдын ярьснаар, сармагчингууд хүний хэл яриа ойлгодог төдийгүй тэдний захиалсан захиалгыг алдаа мадаггүй авчирдаг аж.

Зоогийн газрын эзэн хэлэхдээ, санаа нь түүнийг зоогийн газар ажиллаж байхад хайртай сармагчин нь эзнийхээ үйлдэлийг дуурайж хийж эхэлснээс хойш эдгээр амьтдыг ашиглах  санаа төрсөн ажээ. Японы хуулийн дагуу амьтад нь өдөрт хоёр цагаас илүүгүй ажиллах ёстой юм. Тиймээс зоогийн газрын эзэн дахин 2-3 сармагчин ажиллуулахаар төлөвлөж байгаа аж.

www.times.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (49.0.202.225)

    2013-02-27

    alahimaa