Долоо хоногын дотор хоёр удаа Эверестэд гарчээ

Балбын иргэн Шерпа Чхурим долоо хоногийн дотор дэлхийн ноён оргил Эверестэд хоёр удаа гарснаараа Гиннесийн номд бичигдлээ. “Ассошейтэд Пресс” агентлагийн мэдээлснээр, өдгөө 29 настай эмэгтэй уулчин өнгөрөгч оны тавдугаар сарын 12, 19-нд Гималайн нурууны орой дээр гарсан байна. Өөрөөр хэлбэл, түүнээс өмнө хэн ч ийм амжилт үзүүлж байгаа аж.

Балбын иргэн Шерпа Чхурим долоо хоногийн дотор дэлхийн ноён оргил Эверестэд хоёр удаа гарснаараа Гиннесийн номд бичигдлээ. “Ассошейтэд Пресс” агентлагийн мэдээлснээр, өдгөө 29 настай эмэгтэй уулчин өнгөрөгч оны тавдугаар сарын 12, 19-нд Гималайн нурууны орой дээр гарсан байна. Өөрөөр хэлбэл, түүнээс өмнө хэн ч ийм амжилт үзүүлж байгаа аж. Харин өнгөрөгч даваа гаригт Балбын Аялал жуулчлалын сайд Пост Бахадур Богати уулчин бүсгүйг Гиннесийн ном албан ёсоор бүртгэж авснаа баталсан гэрчилгээг илгээснийг гардуулан өгсөн байна. 8850 метр өндөр Гималай нуруу нь Балба, Хятадын хил дээр оршдог агаад Шинэ-Зеландын уулчин Эдмунд Хиллариг гарснаас хойш одоогийн байдлаар ноён оргилд нь 3500 орчим хүн хөл тавиад байна. Харин 1976 онд энэ уулын оргилд Японы уулчин Жунко Табей гарснаараа дэлхийн дээд цэгт мөрөө үлдээсэн анхны эмэгтэй хүн болжээ.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)