НҮБ Ираныг шалгаж эхэллээ
- 2013-02-28
- Дэлхий
- 0
НҮБ Ираныг Йемений салан тусгаарлагчдад зэвсэг нийлүүлсэн эсэхийг шалгахаар болжээ. Учир нь Йемений Засгийн газар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандаж “Иран Улс салан тусгаарлагчдад зэвсэг нийлүүлж байна” гэж мэдүүлжээ. Өнгөрөгч сарын сүүлээр Йемений Засгийн газрын албаныхан Арабын тэнгист зорчиж явсан “Жехан-1” хөлөг онгоцыг саатуулж шалгахад 40 орчим тонн буу, тэсрэх сум, газар болон агаарын пуужин, тэсрэх бөмбөг, тэсрэх бөмбөг шидэгч, тэсрэх бодис, тагнуулын төхөөрөмж гарчээ.
НҮБ Ираныг Йемений салан тусгаарлагчдад зэвсэг нийлүүлсэн эсэхийг шалгахаар болжээ. Учир нь Йемений Засгийн газар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандаж “Иран Улс салан тусгаарлагчдад зэвсэг нийлүүлж байна” гэж мэдүүлжээ. Өнгөрөгч сарын сүүлээр Йемений Засгийн газрын албаныхан Арабын тэнгист зорчиж явсан “Жехан-1” хөлөг онгоцыг саатуулж шалгахад 40 орчим тонн буу, тэсрэх сум, газар болон агаарын пуужин, тэсрэх бөмбөг, тэсрэх бөмбөг шидэгч, тэсрэх бодис, тагнуулын төхөөрөмж гарчээ. Йемений “САБА” агентлаг дотоодын аюулгүйн хүчнээс эш татан мэдээлснээр, зэвсгийг тус улсын шийтийн босогчдод зориулж Иранаас илгээсэн байна. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын шинжээчид “Жехан-1” хөлөг онгоцон дахь зэвсгийг шалгаж эхэлсэн байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 2007 онд Ираныг зэвсэг болон байлдааны зориулалтай техник хэрэгсэл экспортлохыг хориглосон тогтоол баталжээ. Үүнээс хойш тус зөвлөл Йемений Засгийн газарт ихээхэн дэмжлэг үзүүлж байгаа аж. Учир нь, Йемен Ираныг Африкийн орнуудад зэвсэг нийлүүлж байгаа эсэхийг шалгах түшиц газар болдог юм. Йемений эрх баригчид Ираныг тус улсын болон Ойрхи Дорнодын бусад орны салан тусгаарлагчдад дэмжлэг үзүүлж байгааг шүүмжилдэг ч энэ удаагийнх шиг зэвсэг нийлүүлдэг байсныг баттай тогтоогоогүй байж. Энэ зуур Йемений Аюулгүй хүчин урьдчилсан шалгалтаар зэвсэг Ираных болох нь батлагдсан гэж хэлжээ. Харин Ираны эрх баригчид үүнийг үгүйсгэж, босогчдод зэвсэг нийлүүлдэггүй гэсэн байна. Йемений салан тусгаарлагчид улсынхаа өмнөд хэсгийг хяналтдаа авсан бөгөөд Бүгд найрамдах ардчилсан Йемен ард улс байгуулахаар тэмцэж байгаа аж.

Сэтгэгдэл (0)