”Титаник- II”ийг бүтээнэ
- 2013-02-28
- Дэлхий
- 0
Австралийн тэрбумтан Клив Палмер Нью-Йорк хотноо хэвлэлийн бага хурал зарлаж, “Титаник-2”ийг бүтээх гэж буйгаа дуулгажээ. Тэрбээр “Титаник”-тай яг адилхан хөлөг онгоц бүтээх бөгөөд сая ам.доллар зарцуулах гэнэ. Түүний хэлснээр, хөлөг онгоц 2016 оноос Их Британиас АНУ уруу зургаан өдрийн аялал хийж эхлэх аж.
Австралийн тэрбумтан Клив Палмер Нью-Йорк хотноо хэвлэлийн бага хурал зарлаж, “Титаник-2”ийг бүтээх гэж буйгаа дуулгажээ. Тэрбээр “Титаник”-тай яг адилхан хөлөг онгоц бүтээх бөгөөд сая ам.доллар зарцуулах гэнэ. Түүний хэлснээр, хөлөг онгоц 2016 оноос Их Британиас АНУ уруу зургаан өдрийн аялал хийж эхлэх аж. 270 метр урт, 40 тонн жинтэй, есөн бүхээгтэй, 850 өрөөтэй “Титаник-2” 2600 хүн тээвэрлэх агаад үүний 900 нь багийн гишүүн байх юм байна. “Мөн хөлөгт 18 аврах завь байна” гэж К.Палмер хэлжээ. Одоогоос 100 гаруй жилийн өмнө Английн Саутхемптон хотоос Нью-Йоркийг чиглэн хөдөлсөн “Титаник” хөлөг онгоц мөсөн уул мөргөж сүйрсэн. Түүнээс хойш энэ хөлөг онгоцтой эн зэрэгцэхүйц зорчигч тээврийн хөлөг онгоц бүтээгдээгүй ч 2004 онд үйлдвэрлэгдсэн Италийн “Коста Конкордиа” хөлөг онгоц өнгөрөгч оны эхээр эрэгт хэт ойртсоны улмаас чулуунд цохигдож живсэн. Уг хөлгийг албан бусаар “Титаник-2” гэж нэрлэдэг байсан бөгөөд сүйрлийн улмаас 40 орчим хүн амь үрэгдэж, 10 гаруй хүн сураггүй болсон билээ.

Сэтгэгдэл (1)
(210.183.137.8)
eo say $ yum bol bi bosgochiildoo zov bicheech