Мали дахь “АЛЬ-КАЙДА”-гийн толгойлогчийг устгажээ

Малийн хойд хэсгийг хяналтдаа оруулаад байсан “Аль-Кайда”-гийн жигүүрийн эсрэг Францаар ахлуулсан Африкийн холбооны цэргүүд байлдааны ажиллагаа явуулж байгаа бөгөөд саяхан тус жигүүрийн толгойлогч Моктар Белмоктар амь үрэгджээ. Холбоотнуудын дайралтын үеэр түүнийг Чадын цэрэг буудан хөнөөсөн гэж тус улсын телевиз болон Ерөнхийлөгч мэдээллээ.
Малийн хойд хэсгийг хяналтдаа оруулаад байсан “Аль-Кайда”-гийн жигүүрийн эсрэг Францаар ахлуулсан Африкийн холбооны цэргүүд байлдааны ажиллагаа явуулж байгаа бөгөөд саяхан тус жигүүрийн толгойлогч Моктар Белмоктар амь үрэгджээ. Холбоотнуудын дайралтын үеэр түүнийг Чадын цэрэг буудан хөнөөсөн гэж тус улсын телевиз болон Ерөнхийлөгч мэдээллээ. Түүнийг нэгдүгээр сард Алжирын газрын тос, байгалийн хийн үйлдвэрийг гадаад ажилчдынх нь хамт барьцаалж, 50 орчим хүн амь үрэгдсэн хэргийг удирдан зохион байгуулсан хэмээн буруутгаж байжээ. Олон улсын аюулгүйн хүчнийхэн Малийн хойд нутгийн Адрар- Ифорас уулан дахь террористуудын гол баазыг толгойлогч М.Белмохтар болон түүний орлогч Абдельхамид Абу Зейдыг нөлөө бүхий бусад дайчных нь хамт устгаж, олон тооны зэвсэг, техник, 60 гаруй тээврийн хэрэгсэл хураан авсан байна. Ингэснээр Малийн хойд нутаг террористуудаас бүрэн чөлөөлөгдөж байгаа аж.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • unshigch (182.160.18.97)

    2013-03-05

    zuitei.muusain terror-uudiig undseer ni ustgah heregtei.hun turulhtnii huld gai bolson soliotoi yumnuudiig alj l bh heregtei