ДЭННИС РОДМАН: Би энхийн зорилгоор ирсэн

NBA-гийн таван удаагийн аварга, этгээд сонин авираараа алдартай Дэннис Родман Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай сайн найз гэдгээ батлан харууллаа. Тэрбээр өөрийн твиттерээрээ дамжуулан Хойд Солонгост энхийн зорилготой ирсэн гэдгээ мөн мэдэгдсэн байна. Энэ тухайгаа Дэннис Родман Ким Чен Уны дэргэд сууж сагсан бөмбөгийн үзүүлэх тоглолтыг шимтэн үзэж, сонирхсоныхоо дараа мэдэгдсэн ажээ. Үүний зэрэгцээ Пхеньянд болсон сагсан бөмбөгийн тоглолтоос Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун сагсан бөмбөгийн хорхойтон гэдэг нь анзаарагдсан тухай “Би-Би- Си” мэдээлсэн байна. Америкийн “Харлем Глобтроттерс” болон Хойд Солонгосын “Мөрөөдлийн баг”-ийн хооронд болсон нөхөрсөг тоглолт 110:110-ын харьцаатай өндөрлөсөн аж. Хойд Солонгосын “KCNA” агентлагийн мэдээлснээр Дэннис Родман тэргүүтэй төлөөлөгчид “Нарны ордон”-д зочилжээ. Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлын улмаас Америк болон тус улсуудын хоорондох улстөрийн харилцаа эгзэгтэй байгаа. Дөнгөж өнгөрсөн сард гэхэд Хойд Солонгос НҮБ-аас тус улсын эсрэг авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээгээ чангатгасантай холбоотойгоор АНУ болон Өмнөд Солонгос улсыг заналхийлсэн мэдэгдэл удаа дараа гаргасан юм. Харин АНУ-ын зүгээс Хойд Солонгос өнгөрсөн арванхоёрдугаар сард амжилттайгаар пуужин хөөргөснөөс үүдэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд тус улсын эсрэг авч хэрэгжүүлж буй хоригоо чангатгах тогтоолын төсөл өргөн барьж, батлуулсан билээ.

З.ЦЭЦЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)