Болгар эрх чөлөөний 135 жилийн ойгоо тэмдэглэлээ
- 2013-03-05
- Дэлхий
- 0
Болгар Улс Оттоманы эзэнт гүрний засаглалаас чөлөөлөгдсөний 135 жилийн ойгоо өчигдөр тэмдэглэн өнгөрүүллээ. 1877-1878 онд үргэлжилсэн Орос- Туркийн дайны үеэр Болгар Оттоманы эзэнт гүрнээс чөлөөлөгджээ.
Болгар Улс Оттоманы эзэнт гүрний засаглалаас чөлөөлөгдсөний 135 жилийн ойгоо өчигдөр тэмдэглэн өнгөрүүллээ. 1877-1878 онд үргэлжилсэн Орос- Туркийн дайны үеэр Болгар Оттоманы эзэнт гүрнээс чөлөөлөгджээ. Үндэсний эрх чөлөөгөө олсон энэ өдөр нь гуравдугаар сарын 3 аж. Харин хуучин он тооллоор бол хоёрдугаар сарын 19 юм байна. 1878 онд Орос, Оттоманы эзэнт гүрэн Сан Стефаногийн энх тайвны гэрээнд гарын үсэг зурснаар дайн өндөрлөжээ. Үүнд мөн Болгарыг чөлөөлөх нөхцөл багтжээ. Ингэснээр 1908 онд Болгарын гурав дахь хаант улс байгуулагдав. Үндэсний баярын энэ өдөр Болгар, Оросын иргэд дайны үеэр амь үрэгдсэн хоёр орны дайчдыг хүндэтгэхийн сацуу нийслэл Софи дахь нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөнд Болгарын Ерөнхийлөгч Росен Плевнелиев, Үндэсний ассамблейн тэргүүн Цецка Цачева нар цэцэг өргөжээ. “ИТАР-ТАСС” агентлагийн мэдээлснээр, 1877 оны наймдугаар сард Болгарын Шипка ууланд Орос- Туркийн дайны шийдвэрлэх тулалдаан болж, 9000 гаруй орос цэрэг, офицер амь үрэгджээ. Болгар Улс Оттоманы эзэнт гүрний дарангуйлалд 1396-1878 онд байсан бөгөөд чөлөөлөгдсөнийхөө баярыг 1880 оноос тэмдэглэж ирсэн байна. Гэсэн ч 1949 онд энэ уламжлал гээгдэж, 1987 онд дахин сэргээжээ. Харин 1990 онд тус улсын парламент хуучин он тооллоор хоёрдугаар сарын 19-нд тэмдэглэдэг байсан уг баярыг гуравдугаар сарын 3-нд болгох шийдвэр гаргажээ.
Болгар Улс Оттоманы эзэнт гүрний засаглалаас чөлөөлөгдсөний 135 жилийн ойгоо өчигдөр тэмдэглэн өнгөрүүллээ. 1877-1878 онд үргэлжилсэн Орос- Туркийн дайны үеэр Болгар Оттоманы эзэнт гүрнээс чөлөөлөгджээ. Үндэсний эрх чөлөөгөө олсон энэ өдөр нь гуравдугаар сарын 3 аж. Харин хуучин он тооллоор бол хоёрдугаар сарын 19 юм байна. 1878 онд Орос, Оттоманы эзэнт гүрэн Сан Стефаногийн энх тайвны гэрээнд гарын үсэг зурснаар дайн өндөрлөжээ. Үүнд мөн Болгарыг чөлөөлөх нөхцөл багтжээ. Ингэснээр 1908 онд Болгарын гурав дахь хаант улс байгуулагдав. Үндэсний баярын энэ өдөр Болгар, Оросын иргэд дайны үеэр амь үрэгдсэн хоёр орны дайчдыг хүндэтгэхийн сацуу нийслэл Софи дахь нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөнд Болгарын Ерөнхийлөгч Росен Плевнелиев, Үндэсний ассамблейн тэргүүн Цецка Цачева нар цэцэг өргөжээ. “ИТАР-ТАСС” агентлагийн мэдээлснээр, 1877 оны наймдугаар сард Болгарын Шипка ууланд Орос- Туркийн дайны шийдвэрлэх тулалдаан болж, 9000 гаруй орос цэрэг, офицер амь үрэгджээ. Болгар Улс Оттоманы эзэнт гүрний дарангуйлалд 1396-1878 онд байсан бөгөөд чөлөөлөгдсөнийхөө баярыг 1880 оноос тэмдэглэж ирсэн байна. Гэсэн ч 1949 онд энэ уламжлал гээгдэж, 1987 онд дахин сэргээжээ. Харин 1990 онд тус улсын парламент хуучин он тооллоор хоёрдугаар сарын 19-нд тэмдэглэдэг байсан уг баярыг гуравдугаар сарын 3-нд болгох шийдвэр гаргажээ.Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)