НАТО уучлал гуйв

Афганистан дахь НАТО- гийн цэргүүд төвийн Урузган мужид явуулсан байлдааны ажиллагааны үеэр хоёр хүүгийн аминд хүрч, энэ үйлдэлдээ уучлал гуйжээ. НАТО-гийн Афганистан дахь Олон улсын аюулгүй байдалд туслах хүчний командлагч, генерал Жозеф Данфорд “Хоёрдугаар сарын 28-нд босогчдод агаарын цохилт өгөх үеэр хоёр афган хүү нисдэг тэрэгний суманд өртөж нас барсан. Тэд долоо орчим насных байсан.
Афганистан дахь НАТО- гийн цэргүүд төвийн Урузган мужид явуулсан байлдааны ажиллагааны үеэр хоёр хүүгийн аминд хүрч, энэ үйлдэлдээ уучлал гуйжээ. НАТО-гийн Афганистан дахь Олон улсын аюулгүй байдалд туслах хүчний командлагч, генерал Жозеф Данфорд “Хоёрдугаар сарын 28-нд босогчдод агаарын цохилт өгөх үеэр хоёр афган хүү нисдэг тэрэгний суманд өртөж нас барсан. Тэд долоо орчим насных байсан. Хүүхдүүдийг босогчидтой андуурч буудсандаа тэдний гэр бүл, төрөл төрөгсдөөс нь уучлал хүсч байна. Тэдэнд бүх талын дэмжлэг үзүүлнэ. Афганистан болон Олон улсын аюулгүй байдалд туслах хүчний шинжээчид хүүхдүүдийн амьдардаг байсан тосгонд хэдийнэ очиж, нутгийн хөгшчүүдтэй уулзсан” гэж хэлжээ. “Франс-Пресс” агентлагийн мэдээлснээр, хүүхдүүд амь үрэгдсэн нь санаандгүй алдаа байсан бөгөөд Австралийн цэрэг буудан хөнөөсөн аж. Энэ явдал нь нэг сарын дотор НАТО-гийн цэргүүдийн гарт хүүхдүүд амь үрэгдсэн хоёр дахь тохиолдол болжээ. НАТО хоёрдугаар сарын 13-ны орой Кунар мужид агаарын цохилт өгөхөд 10 энгийн иргэн, түүний дотор таван хүүхэд амь үрэгджээ. Энэ мэт олон алдаа гаргаж буй НАТО-гийн цэргүүд 2014 оны сүүлээр Афганистаныг орхиж, аюулгүй байдлыг тус улсын дотоодын хүчин хариуцах юм.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)