
Нэрт дуучин Ашерийн 11 настай Кайли хүү өнгөрөгч оны долдугаар сард Жоржия мужийн Ланэр нууранд хөвүүрт онгоцоор зугаалж яваад амиа алдсан. Харин түүний хүүгийн үхлийг санамсаргүй явдал биш, санаатай аллага байсан хэмээн зарим эх сурвалжууд мэдээлж байна. Ашер өнгөрсөн зун хүүгийн хамт хөвүүр завиар зугаалж явахад нь нэгэн хувийн хөлөг онгоц завийг нь мөргөсөн байна. Ослын улмаас хүнд гэмтсэн Кайли хүүг нисдэг тэргээр Атланта дахь Эглестон хүүхдийн эрүүл мэндийн төвд хүргэж хоёр долоо хоногийн турш эмчилгээ хийлгэсэн ч долдугаар сарын 21-нд нас баржээ. Ашерийн завийг мөргөсөн хувийн хөлөг онгоцыг түүний гэр бүлийн дотны найз гэгддэг, Атланта хотын иргэн, 38 настай Жеффри Хаббард гэгч жолоодож явсан гэнэ. Эх сурвалжуудын мэдээлснээр Жеффри Саймон Хаббардыг Кайлигийн үхэлд буруутган, өнгөрөгч баасан гаригт баривчилсан байна. Кайлигийн ээж Тамека Раймонд нь Ашертай гэрлээд хоёр жил хамт амьдрахдаа хоёр хүүхэдтэй болсны нэг нь Кайли юм. Тэд 2009 онд албан ёсоор гэр бүлээ цуцлуулсан байжээ.
Сэтгэгдэл (0)