БАШАР АЛЬ-АССАД 2014 оны сонгуульд өрсөлдөнө

Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад ирэх оны төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшинэ гэж Ираны Гадаад харилцааны сайд Али Акбар Салехи өнгөрөгч бямба гаригт мэдэгджээ. 2011 оны гуравдугаар сард 30 жил төр барьсан эцгийгээ нас барснаас хойш 11 дэх жилдээ Ерөнхийлөгчөөр ажиллаж буй Башар аль-Ассадыг албан тушаалаасаа огцрохыг шаардсан жирийн иргэдийн жагсаал өрнөж, улмаар иргэний дайнд хүрсний улмаас одоогийн байдлаар 70 мянга гаруй хүн амь үрэгдээд байгаа юм. Гэсэн ч Башар аль-Ассад албан тушаалаасаа буухыг хүсэхгүйгээр үл барам өөрийгөө дахин сонгогдоно гэдэгт итгэлтэй байгаа аж. Хэдийгээр Башар аль-Ассадыг Сирийн иргэд болон барууны орнууд дэмжихгүй байгаа ба Али Акбар Салехи “Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад ирэх сонгуульд бусдын л адил оролцоно. Сирийн ард түмэн тэдний хэн нэгийг нь сонгохыг хүсч байгаа. Иран Улс түүнийг энэ сонгууль хүртэл албан тушаалдаа үлдэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна” гэжээ.





  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)