ДОХ-той төрсөн хүүг эмчилжээ
- 2013-03-05
- Дэлхий
- 0
АНУ-ын Миссисипи мужид ДОХ- той төрсөн хүүхдийг бүрэн эмчилсэн хосгүй тохиолдол бүртгэгдлээ. Аюулт өвчнөөс ангижирсан охин одоо хоёр нас зургаан сартай аж.
АНУ-ын Миссисипи мужид ДОХ- той төрсөн хүүхдийг бүрэн эмчилсэн хосгүй тохиолдол бүртгэгдлээ. Аюулт өвчнөөс ангижирсан охин одоо хоёр нас зургаан сартай аж. Тэрбээр ХДХВ- ийн сүүлийн шат буюу ДОХ-ын вирус тээсэн байжээ. Хүний дархлал хомсдолын вирус /ХДХВ/-ийн халдвар авснаас 5-10 жилийн дараа Дархлалын олдмол хомсдол /ДОХ/ болдог аж. Өөрөөр хэлбэл, охины ээж 5-10 жилийн өмнө ХДХВ-ийн халдвар авчээ. Хэдийгээр ДОХ эмчлэгдэх боломжгүй ч Жон Хопкинсийн их сургууль болон Миссисипийн эрүүл мэндийн төвийн их сургуулийн эрдэмтэд охиныг төрсөн цагаас эхлэн эмийн эрчимт эмчилгээ хийжээ. Бяцхан охинд ХДХВ/ДОХ-ын вирусийг эсэргүүцэгч өндөр нөлөөтэй эмээс өдөр бүр 3-4 ширхгийг өгч байсан аж. Харин саяхны шинжилгээгээр түүнээс энэхүү аюулт өвчний вирус ул мөргүй алга болсон нь тогтоогджээ. Үүнээс өмнө 2007 онд Берлинд ХДХВ/ ДОХ-ыг эмчилсэн тохиолдол бүртгэгдэж байв. Тухайн үед ясны чөмөг шилжүүлэн суулгах замаар нэгэн залууг аюулт өвчнөөс нь ангижруулсан байна.

Сэтгэгдэл (0)