Далайн мангасын араг яс олджээ
- 2013-03-06
- Дэлхий
- 0
Далайн мангас буюу аварга биет хэвлээр явагч амьтад одоогоос 85 сая орчим жилийн тэртээ Өмнөд туйлын зах хязгааргүй уудам далайд амьдарч байжээ. Судлаачид саяхныг хүртэл Өмнөд туйлаас плезиозаврийн төрлийн аварга биетийг хараахан олоогүй байсан юм. Харин саяхан эрдэм шинжилгээний шинэ баг далайн мангасын чулуужсан олдвор олсон байна. Энэхүү 85 сая орчим жилийннастай плезиозавр нь Өмнөд туйлын задгай далайд 15 сая жилийн өмнө үүсч, түүнээс хойш амьдарч байсан гэнэ. Судлаачид илрүүлсэн энэ амьтны олдворт сээр нуруу, толгой болон сэлүүр зэрэг их биеийг бүрдүүлэгч гол хэсгүүдийн яс байгаа аж. Энэ амьтан 6-7 метрийн урт байсан бөгөөд Юрийн галвийн үеийн хязгааргүй уудам далайд тэнүүчлэн амьдрагч аварга том махан идэшт амьтан байжээ. Тухайн үед амьдарч байсан аварга биетүүд ихэвчлэн шөвгөр жижигхэн толгойтой, урт нарийн хүзүү болон их бие нь том бүтэцтэй байх нь олонтаа байсан аж. Та бидний мэдэх хамгийн ойрын жишээ болох Локнесс нуурын мангас хэрэв үнэхээр байдаг бол хамгийн тод жишээ болох юм байна.
Г.Энхтамир

Сэтгэгдэл (3)
Tungalag (103.10.22.83)
Ta skid hvn I"m aa
Belgium jarg***** (103.10.22.83)
Unheralded saihan bailaa
(182.160.27.242)
15 say jiliin umnu vvseed 85 say jiliin nastai arai l bishee