Австралийн сургалтын тэтгэлгүүд
- 2013-03-07
- Үнэн
- 0
Улаанбаатар хот. 2013 оны 3 дугаар сар 6. Австралийн Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгждэг Австралийн сургалтын тэтгэлгүүдийн талаарх танилцуулгыг Чингис хаан зочид буудалд зохион байгууллаа. Сургалтын тэтгэлгүүд нь олон жилийн хугацаанд Австралиас Монгол Улсад үзүүлдэг хоёр талт тусламжийн хөтөлбөрийн чухал хэсгийг бүрдүүлэх болжээ. 2003 оноос хойш Монголын 209 иргэн Австралийн хөгжлийн тэтгэлэг (АХТ), шилдэг, залуу 45 хүн Австралийн манлайллын тэтгэлэг (АМТ) хүртээд байна.
Одоогийн байдлаар, тэтгэлэг хүртсэн дээрх хүмүүсийн 163 нь сургалтаа амжилттай дүүргэн, эх орондоо эргэж ирээд харьяа байгууллагын хөгжилд хувь нэмэр оруулсаар байна. Бусад нь Австралийн их сургуулиудад үргэлжлүүлэн суралцаж байна.
Австралийн их сургуулиудад 2015 оны 1 буюу 6 дугаар сараас эхлэн магистрын сургалтад хамрагдах хүсэлтэй 43 хүнд энэ онд Австралийн тэтгэлэг олгоно.
Тэтгэлэгт шалгарсан хүмүүс өөрийн ажиллаж байсан байгууллагын хүний нөөцийн тэргүүлэх бодлого (1 дүгээр ангилалд олгох 21 тэтгэлэг) эсвэл суралцах чиглэл (2 дугаар ангиллын 17 тэтгэлэг)-д нийцүүлэн сургалцана.
Австралийн тэтгэлэг хүртэх 43 хүний 5 нь Австралид суралцах хугацаандаа Канберра хотод зохион байгуулах Австралийн манлайллын тэтгэлэгт хөтөлбөрт оролцоно.
Тэтгэлэгт өргөдөл гаргахыг сонирхож буй хүмүүс https://oasis.ausaid.gov.au/ хаягаар орж цахим өргөдөл бөглөнө үү. Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2013 оны 4 дүгээр сарын 30.
Нэмэлт мэдээллийг дараахи хаягаар хандаж авна уу:
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
Алтангэрэлийн гудамж 14200
Сити Центр, 501 тоот
Утас: (976 11) 318852; Факс: (976 11) 322284;
Веб хуудас: www.masp.mn




Сэтгэгдэл (3)
MutxfPZXMqxm (188.143.232.40)
bMvAf8 http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
OjDMXEnHNQPUviKT (188.143.232.40)
70IR8F http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
tmAmgKSJxatbCZT (188.143.232.40)
sK0GNw http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com