Венесуэлийн ерөнхийлөгчийн үхэл
- 2013-03-08
- Дэлхий
- 0
Венесуэлийн
ерөхийлөгч Уго Чавес нас барж Венесуэл орон бүхлээрээ хэрхэн гашуудаж
буйг зурагтаар хараад ганц хоёр бодлоо бичихээр зорилоо. Хүн үхнэ гэдэг
хорвоогийн жам. Далай лам ч үхлээс зугатаах аргагүй. Гэхдээ
ерөнхийлөгч хүн үхнэ гэдэг ердийн хэрэг биш. Ард түмнийг удирдаж тэдний
хувь заяаг шийдэж явах ёстой хүн үхнэ гэдэг том гарз. Хэн ч тэр
хүмүүсийг уйл гэж тушааж эсвэл уйлаараа гэж 10 мянган төгрөг тараагаагүй
л болов уу.
Уго Чавес энэ дэлхий дээр социалимзын тэгш эрх гэсэн онолыг бага ч
гэсэн биелүүлэх гэж хичээж түүнийхээ төлөө бүхэл бүтэн Латин Америк
тивийг доргиож цоо шинэ улстөрийн нөхцөл байдлыг үүсгэсэн. Яагаад гэвэл
газрын тосны нөөцөөрөө 5-т ордог энэ орны ерөнхийлөгч олсон олзоо ард
түмэндээ шууд тараасан. Бүгдээрээ олзоо шударга ёсоор хуваана. Энэ бас л
улстөрийн онол. Венесуэл орон газрын тосны гадаадын компаниудыг
бүгдийг нь хөөж гаргаж газрын баялгаа улсын өмч болгосон. Тиймээс энэ
бүгдийг зоригтой хийж чадсан шийдэмгий Уго Чавес ард түмнийхээ баатар
болсон. Тэр капитализмыг хазаарлаж ард түмэн хэнээс ч хүчтэй гэдгийг
харуулсан.
Тиймээс
түүнийг неолиберализмын эсрэг дайсан гэж Америкууд үргэлж гадуурхаж
ирсэн. Нэгэнт би Монгол хүн болохоор өөрийнхөө л улс орныг бодож уул
уурхайн олз хэний гарт ордог бол мөн Монголын ерөхийлөгч Уго Чавестай
адил өгөөмөр сэтгэл гаргаж чадах болов уу гээд л олон зүйлийг
эрэгцүүлэн бодлоо. Айвенхо Майнз, Рио Тинто гээд л гадны компаниудыг
хөөж гаргах чансаатай аавын хүү Монголд алга. Харин ч төрийн удирдагчид
маань гадныхантай хуйвалдаж хагартлаа баяжиж юун ард түмэндээ хувааж
өгөх харин ард түмнийгээ өрөнд унагаж буйг бүгд л сонсож бас хэвлэл
мэдээлэлээр мэдэж авсан.
Монголын
төрийн удирдагчид бүгдээрээ л сая сая доллараар баяжжээ. Тэд ард
түмэндээ туслах биш харин ард түмнээ дээрэмдэж гэмт хэрэгтэнгүүд
болцгоожээ. Олон хүн гадаадад зугатаан гарч авгай хүүхэдтэйгээ баян
тарган амьдарцгааж хүүхдүүдийнхээ нэр дээр данс нээж хүүхдүүддээ үнэ
харахгүй байшин сууц авч өгч экс ерөнхий сайд эсвэл экс ерөнхийлөгч гэж
нэрлэхэд ч гутамшиг болжээ.
Одоогийн
ерөнхийлөгч болохоор шударга байя л даа гэж хашгирдаг. Ард түмэн
тэртэй тэргүй шударга шүү дээ. Шударга ёсыг тогтоож хүчтэй төрийг л
босгож ирэх чухал болохоос хоосон үг юу ч хийхгүй биз дээ. Уго Чавес
шиг ганц амьдарсан амьдралаа ард түмэндээ зориулж энэ ертөнцөөс явахдаа
нэртэй төртэй явна гэдэг ямар бахархмаар бас атаархмаар үхэл вэ?
Төрийн тэргүүний алба хашихдаа ард түмнээ биш өөрийн авгай хүүхдээ л
зөвхөн баяжуулдаг баяны төлөө төрийн удирдагчид ямар их харамсал вэ
ямар их хараал идмээр вэ?
Монголын төрийн удирдагчид үхэхэд хэн уйлах бол яагаад уйлах бол?
Ерөнхийлөгчийн үхэл гэдэг цааш олон асуултуудыг ардаа орхиж олон хүнийг
нэг бол гашуудуулж нэг бол зэвүүцүлэх тийм л утга учиртай үхэл ажээ.
Уго Чавес зөвхөн Латин Америкт биш Азид бас Африкт үлгэр жишээ болох
ёстой. Ард түмнийхээ төлөө ерөнхийлөгчид нэгээр цөөрлөө. Уго Чавес аян
замдаа сайн яваарай.
Эх сурвалж: molor-erdene.com
- Тэр ард түмнийхээ зүрхэнд үргэлж амьд




Сэтгэгдэл (19)
uneheer gaihaltai bichjeee (182.160.35.79)
Uniig jinhene unen gedeg... Yr n uls oron hugjij l bval comunnist bn uu? ymar bnuu ymar hamaatai ym. Tegeed ch ene hun comunist bish, ediin zasgiin zuv bodlogooroo USA-ailgadag hun bsan shu
njkn (94.54.233.195)
mkml
avilagch (94.54.233.195)
manai-eronhiilogch-bas-l-tsever-hun-bish-l-bga-bzdee-tsever-hun-bsan-bol-odoo-odiid-ene-hun-shg-l-bh-bhgui-yuda-avilaglaliin-torond-orchihsonl-hun-bhgui-yu-da-zasgiin-gazarn-ooriinhono-nam-ulsin-ih-huraln-ooriinhono-nam-bhad-hj-chadahguil-bn-shdee-tegvel-ZG-Uİ.HURAL-2n-oor-nam-bol-buurch-hiij-chdahguil-bhgui-yu-da-am-shgee-hodlohl-hergteil-yum-bgaanmdaa.muu-ch-enhbayr-eronhiilogch-ih-oriig-tseglsen-gaviyatai-hun-shuu-yadaj-1-neg-gaviyatai-bugaasaaa-kkkkkkk-elbegeee
khosoo (122.201.18.42)
jinhene ard tumnii etseg bolno gedeg ene bizee
khosoo (122.201.18.18)
jinhene ard tumnii etdeg bolno gedeg ene bizee
(122.201.18.25)
hor uguu biz
shalbaag (202.179.10.70)
togtson uzelgui toodgor urvaacn snarvaacn
(49.0.196.122)
жаахан ёо ёотой
зочин (49.0.192.208)
хөөрхий толгой нь эргэсэн коммунист
Battur (203.91.117.4)
um maani badmi hum.zuv l yum daa.erunhiilugchiin zasaglaltai oron l doo.manai turiin terguun l lav amidraliig zuv harchihsan yavaa hun shu dee. ta nar sain haraarai gej heleye dee.
Zochin (122.201.18.230)
Mongold iim neg hun hezee neg tsagt tornoo. Daanch ene heden udirdagchiin dotor ter ni alga bololtoi. Gadaadiinhan yavchihna yanaa geed l tenegteh yum. Yavag l dee. Naimaagaa shudarga hiih oros ch yum uu ugui yadaj hyatad oldono shuu dee. Odoo oor ulsad ogloo geed bur l ayultai bolj baina shuu dee. Eronhiilogchoo yu gej helj garch irsniig ard tumen martaagyu baigaa shuu
ЗОЧИН 169 (202.9.47.131)
ГҮН ЭМНЭЛ ИЛЭРХИЙЛЭЕ
(202.21.115.170)
unen shuu.Manai iljig gadny gar hul bolson nuhduud tegehed yu hiij bna uursduu bayajaad
zochin (122.201.18.31)
um ma ni bad mi hum
irgen (122.201.18.141)
ene hun bol manaihaar 3 dah erunhiilogch enkhbayr yum uu da..ard tumendee hiisen yumtai heleh ugtei..
(202.21.106.81)
ULS TURCH UDIRDAGCH BUHEN INGEJ UHEHIIG HUSDEG CH GANTSHAN HUVID NI L ENE HUNDETGEL IRDEG. ELBEGDORJ RIOTINTOGOOS AVILGAL AVAAGUI L YUM BOL MONGOLIIN TALIIN EZEMSHILIIG 50 HUVID HURGEJ ,UURIINHU BAYALGIIG HUDALDAJ AVCH URUND UNAHAAS HAMGAALAH YOSTOI. ENE BOL HUSEL BISH SHAARDLAGA.
ЗОЧИН 146 (202.9.47.131)
ХАЙРТ ЭЭЖ И.ОЮУНДАРЬ-Д МӨН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АЖИЛЧИД МӨН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 1 -Р ХОРООНЫ БҮСГҮЙЧҮҮД МӨН ҮНЭН.ММ БЭБ САЙТЫН БҮСГҮЙЧҮҮД ОЛОН УЛСЫН ЭМГЭТЭЙЧҮДИЙН ЭРХИЙГ ХАМГАЛАХ ӨДРИЫН МЭНД ХҮРГЭЕ ???
ЗОЧИН 145 (202.9.47.131)
ГҮН ЭМНЭЛ ИЛЭРХИЙЛЭЕ
(122.201.18.25)
ene yostoi medleg homs garaa bas uls turch boloh sanaatai ichij amidaraasai