Хятадын хорт утаа Япон луу нэвтэрлээ


Японы хамгийн өмнөд арал болох Кюшюгийн Кумамото мужийн засаг захиргаа нутгийн ард иргэдэд гэрээсээ гарахгүй байхыг уриалжээ. Сүүлийн хэд хоногийн туршид Хятадын зүгээс салхинд туугдан ирсэн хорт утаа уг арлыг нөмрөөд байгаа юм. 
Агаарт агуулагдах хатуулаг биетүүдийн агууламж арлын зарим хэсэгт нэг куб метрт 110 микрограммд хүрсэн нь зөвшөөрөгдөх хэмжээнээс даруй гурав дахин их байгаа аж. Тийм учраас ард иргэдэд гэрээсээ гарахгүй байх юм уу шаардлагатай бол баг зүүж гарахыг зөвлөв. 
Өнгөрсөн сарын сүүлээр Японы Гадаад хэргийн яам БНХАУ-ын мэргэжил нэгт нөхдөдөө хандан хүрээлэн буй орчны бохирдолттой тэмцэх аргуудын талаар ярилцах санал гаргажээ. Хоёрдугаар сарын эхээр Хятад улсын зүгээс ирсэн хорт утаа Японы эрэгт хүрсэн бөгөөд айж, сандарсан ард иргэд холбогдох байгууллагуудын утас, сайтыг амраахаа больсон гэнэ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)