Шинэ хүнээ нууцалсан Хойд Солонгосын удирдагч


БНАСАУ-ын залуу удирдагч Ким Чен Уны эхнэр Ли Соль Жу өнгөрсөн оны сүүлээр охин хүүхэд төрүүлсэн хэмээн Өмнөд Солонгосын Chosun Ilbo сонин мэдээлэв. Хэрэв хүү төрсөн бол Хойд Солонгосын засаг захиргаа албан ёсны мэдэгдэл гаргах байсныг тус хэвлэл онцолжээ. “Ли бүсгүй өнгөрсөн онд багтаж хүүхдээ төрүүлэх шаардлага гарсан болов уу?
Учир нь, 2012 онд Умард Солонгос өөрийн үүсгэн байгуулагч Ким Ир Сены мэндэлсний 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ” гэж эх сурвалж өгүүлэв. Кимын гэр бүл бүл нэмсэн гэх яриа энэ оны эхээр гарч эхэлсэн юм. Энэ гэр бүл гурван үе дараалан Хойд Солонгосыг захирч байгаа билээ. Шинэ жилийн албан ёсны хүлээн авалт дээр Ли Соль Жу жирэмсэн хүний ямар ч тэмдэггүй харагдсан аж.


 







  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)