Австрали хойд Солонгосыг гонсойлголоо
- 2013-03-09
- Дэлхий
- 0
Австралийн Засгийн газар Хойд Солонгосын элчин сайдын яамыг нийслэл Канберра хотноо дахин байгуулах зөвшөөрөл баталснаа больжээ. “Хойд Солонгос НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн журмыг бүдүүлгээр зөрчин цөмийн туршилт явуулсан нь ийм өөрчлөлт гаргахад хүргэсэн” гэж Австралийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч сэтгүүлчдэд тайлбарласан байна. Энэ оны эхээр хоёр тал харилцан зөвшилцөл хийсэн бөгөөд өнгөрөгч сарын дундуур Канберра хотноо Хойд Солонгосын элчин сайдын яамыг сэргээн ажиллуулж, тус улсын дипломатууд ирж суурьших ёстой байсан. Гэвч Хойд Солонгосын т ө л ө ө л ө г ч д и й г ирэхийн өмнөхөн Австралийн талаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулах мэдэгдэл илгээжээ. Тухайн үед Австралийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд, Канберрагийн улстөрийн хурцадмал байдлын улмаас элчин сайдын яамны ажлыг хойшлуулах шаардлага гарсан тухай онцолсон байж. Гэтэл өчигдрийн мэдэгдэлд Хойд Солонгосын элчин сайдын яамыг байгуулах боломжгүйг онцолжээ. Австрали дахь Хойд Солонгосын элчин сайдын яам 2008 онд санхүүгийн шалтгаанаар хаагдсан. Өнгөрөгч нэгдүгээр сард Пхеньян уг асуудлаар Австралийн Засгийн газарт хандаж, нааштай зөвшилцөлд хүрсэн боловч ийн өөрчлөгдсөн байна.Ц.МӨНХ

Сэтгэгдэл (0)