Саудын Арабын хунтайж ”форбес” сэтгүүлтэй заргалдав
- 2013-03-09
- Дэлхий
- 0
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Америкийн алдарт “Форбес” сэтгүүл саяхан энэ оны дэлхийн хамгийн баян 100 хүний жагсаалтаа нийтэлсэн билээ. Жагсаалтад Саудын Арабын хунтайж Алвалид Бин Талалыг 20 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хэмээн 26 дугаар байрт бичжээ. Харин Алвалид Бин Талал “Форбес” сэтгүүл миний хөрөнгийг дутуу үнэлсэн хэмээн шүүжилсэн байна. Түүний хэлснээр, Алвалид Бин Талал 29.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй юм байна..
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Америкийн алдарт “Форбес” сэтгүүл саяхан энэ оны дэлхийн хамгийн баян 100 хүний жагсаалтаа нийтэлсэн билээ. Жагсаалтад Саудын Арабын хунтайж Алвалид Бин Талалыг 20 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хэмээн 26 дугаар байрт бичжээ. Харин Алвалид Бин Талал “Форбес” сэтгүүл миний хөрөнгийг дутуу үнэлсэн хэмээн шүүжилсэн байна. Түүний хэлснээр, Алвалид Бин Талал 29.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй юм байна. Хэрвээ “Форбес” сэтгүүл Саудын Арабын хамгийн чинээлэг хүн Алвалид Бин Талалын хөрөнгийг бүрэн тоолж, 29.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болохыг тогтоосон бол тэр 2013 оны хамгийн баян 100 хүний 10-т эрэмбэлэгдэх байжээ. Учир нь есдүгээр байрт L’Oreal гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанийн эзэн Лилиан Бетанкур 30 тэрбум ам.долларын хөрөнгөөр бичигдсэн бол эхний аравт Лилиан Бетанкуртай нутаг нэгт Францын бизнесмэн Бернар Арно 29 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр багтжээ. Б.Арно “Louis Vuitton” болон “Christian Dior”-ийн толгой компани “Louis Vuitton-Моёt Неnnessy” компанийн эзэн аж. Ямартай ч, энэ оны дэлхийн хамгийн баян 100 хүний жагсаалтад Саудын Арабаас хоёр хүн багтсан бөгөөд тус улсын бизнесмэн Мухаммед Аль-Амуди 13.5 тэрбум ам.долларын хөрөнгөөр 65 дугаар байрт жагсчээ.

Сэтгэгдэл (0)