Пентагоны тэргүүний амь насанд халдахыг оролджээ
- 2013-03-11
- Дэлхий
- 0
АНУ-ын Батлан хамгаалах яам /Пентагон/-ны шинэ сайд Чад Хейгелийг Афганистаны нийслэл Кабулд айлчлах үеэр амиа золиослогч этгээд түүнийг хөнөөхийг завджээ. Гэсэн ч энэ халдлагад Пентагоны тэргүүн өртөөгүй байна. Гэхдээ Афганистаны Батлан хамгаалах яамны гадаа болсон энэхүү дэлбэрэлтийн улмаас есөн хүн амиа алдаж, 10 хүн шархадсан байна. Амиа
золиослогч яамны байрны хаалганы дэргэд өөрийгөө дэлбэлсэн агаад амь үрэгдсэн хүмүүс бүгд хажуугаар нь өнгөрч явсан энгийн иргэд байжээ. Саяхан Батлан хамгаалахын сайдаар томилогдсон Бүгд Найрамдах Намын гишүүн Чак Хейгел Пентагоны тэргүүний хувиар хилийн чанад дахь анхны айлчлалаа Афганистанд хийсэн нь энэ бөгөөд халдлагын хариуцлагыг “Талибан” бүлэг хүлээсэн байна.






Сэтгэгдэл (0)